Биткоины ханш 49 мянган ам.доллар давж, түүхэн дээд үзүүлэлтээ дахин шинэчилжээ.

Биткоины ханш 49 мянган ам.доллар давж, түүхэн дээд үзүүлэлтээ дахин шинэчилжээ.

Дэлхий даяар хамгийн их эрэлттэйд тооцогддог цахим валют болох биткоины ханш 49 мянган ам.доллароос давж, түүхэн дээд үзүүлэлтээ дахин шинэчилжээ.

20 гаруй биржийн дундаж үнийг тооцдог “CoinMarketCap” цахим хуудаст мэдээлснээр, биткоины ханш арилжааны явцад 2.7 хувиар өсөж, 49.143 ам.долларт хүрсэн байна.  

Арилжааны хэмжээгээрээ хамгийн томд тооцогддог “Binance” криптовалютын бирж дээр биткоин гурав гаруй хувиар өсөж, 49.300 ам.доллароор арилжаалагджээ.

Илон Маскийн “Tesla” компани биткоинд 1.5 тэрбум ам.долларын хөрөнгө оруулснаа мэдэгдсэний дараа энэхүү криптовалютын ханш хоёрдугаар сарын 8-ны даваа гаргаас хойш дахин өссөн бөгөөд 41.950 ам.доллароос давж, түүхэн дээд үзүүлэлтээ хоёр өдөр дараалан эвдсэн юм.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.