Мьянмарын цэргүүдэд хүчирхийлэл үйлдэхгүй байхыг уриалжээ

Мьянмарын цэргүүдэд хүчирхийлэл үйлдэхгүй байхыг уриалжээ

Мьянмар дахь барууны орны хэд хэдэн төлөөлөгч тус улсын улс төрчид, идэвхтнүүдийг баривчилсныг зэмлэн буруушааж, төрийн эргэлт хийхийг эсэргүүцэгчдэд хүчирхийлэл үйлдэхгүй байхыг засгийн эрхийг булаан авсан цэргүүдэд уриалжээ.

“Хууль ёсны засгийн газрыг нь түлхэн унагаахыг эсэргүүцэж буй жагсагчид, энгийн иргэдэд хүчирхийлэл үйлдэхгүй байхыг бид аюулгүй байдлын хүчнийхэнд уриалж байна” хэмээн Мьянмар дахь Европын Холбооны төлөөлөгчийн газрын мэдэгдэлд дурдсан байна. 

Зохих баримт бичигт Канад, Европын Холбооны хэд хэдэн улс, Норвег, Швейцар, Их Британи, АНУ-ын элчин сайдууд гарын үсэг зуржээ. Түүнчлэн тэд ажилтнууд улс төрийн удирдагчид, иргэний эрхийн төлөөх хөдөлгөөний идэвхтнүүд, төрийн албан хаагчдыг саатуулах, сэтгүүлчдэд шахалт үзүүлэхийг зэмлэн буруушаав.

Төрийн эргэлт хийхийг эсэргүүцсэн жагсаал цуглаантай холбоотойгоор Аюулгүйн алба ням гарагт Мьянмарын томоохон хотын гудамжууд руу хуягт машинууд илгээжээ. Качин мужид жагсагчид, цэргүүдийн хооронд мөргөлдөөн болсон байна.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.