Израилын эрх баригчид коронавирусний улмаас тогтоосон хөл хориогоо сулруулж, агаарын зорчигчдын тоог нэмэгдүүлэхээр төлөвлөжээ.
Халдварын тохиолдлын тоо буурч байгаатай холбогдуулан Израилын Засгийн газрын коронавирустэй тэмцэх комисс тус улсад агаарын тээврээр ирж буй зорчигчдын тоог дөрөв дахин нэмэгдүүлэх шийдвэрийг баталсан байна. Ингэснээр Израилын гол нисэх буудал өдөрт 2000 хүртэл зорчигч хүлээж авах боломжтой болж буй юм.
Үүнээс гадна, хоёрдугаар сарын 23-наас эхлэн музей, номын сангууд, мөн соёлын төвүүд нээгдэнэ. Соёлын байгууллагуудад зочлох хүмүүсийн тоог аажмаар нэмэгдүүлэхээр төлөвлөсөн байна.
2020 оны гуравдугаар сараас хойших хорио цээрийн гурав дахь дэглэм Израилд 12 дугаар сарын 27-нд эхэлсэн бол нэгдүгээр сарын 8-ны өдрөөс чангатгасан билээ. Харин хязгаарлалтыг сулруулах эхний үе шатыг хоёрдугаар сарын 7-нд эхлүүлж, хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр оршин суугаа газраас 1 км-ээс хол зайд явах хоригийг цуцалсны дээр цэцэрлэгт хүрээлэн, дархан цаазат газруудыг нээжээ. Түүнчлэн кафе, зоогийн газруудад хүргэлтийн үйлчилгээ явуулахыг зөвшөөрсөн байна.
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.