PCR шинжилгээгээр 28 хүн коронавирусээр халдварласан нь батлагджээ.
“Нэг хаалга-Нэг шинжилгээ” коронавируст халдварын нөхцөл байдлын мэдээллийг хүргэж байна. /2021.02.16, 11:00 цаг/
Өнгөрсөн 24 цагийн хугацаанд лабораториудад 38409 хүнд PCR шинжилгээ хийхэд коронавирусний 28 тохиолдол илэрлээ. Үүнээс 27 нь өмнөх батлагдсан тохиолдлуудын анхны болон давтан шинжилгээнээс илэрсэн бол “Нэг хаалга-Нэг шинжилгээ”-ний хүрээнд нэг нь массын дундаас илэрсэн. “Нэг хаалга-Нэг шинжилгээ”-ний хүрээнд нийт 27 тохиолдол илэрлээ.
Ингээд Улаанбаатар хотод батлагдсан тохиолдол 1605 болсон. Бусад аймгуудад халдвар бүртгэгдээгүй. Улсын хэмжээнд кластер өвчлөлийн голомтод 1931 тохиолдол бүртгэгдсэн. Монгол Улсын хэмжээнд зөөвөрлөгдөн орж ирсэн тохиолдолтой нийлээд батлагдсан тохиолдол 2444 байна. Үүнээс 1777 хүн буюу 72.5 хувь нь эдгэрсэн. Одоогоор эмчлэгдэж байгаа 654 хүн эмчлэгдэж байгаас маш хүнд 2, хүнд 6, хүндэвтэр 84, хөнгөн 562 хүн байна
Өнөөдрийн байдлаар, улсын хэмжээнд коронавируст халдварын батлагдсан тохиолдол 2 444 болжээ.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.