БГД-т “Нэг хаалга-Нэг шинжилгээ” 60 хувьтай үргэлжилж байна
Монгол мэдээ
Огноо 2021-02-17
УОК-ын шийдвэрийн дагуу Баянгол дүүрэгт өнөөдөр “Нэг хаалга-Нэг шинжилгээ” ажлыг зохион байгуулж байна.
Дүүргийн нутаг дэвсгэрийн 25 хороонд 40 мянган иргэнээс шинжилгээ авахаар төлөвлөж, 12:40 минутын байдлаар 22 570 иргэнийг шинжилгээнд хамруулсан, ажил 60 хувьтай үргэлжилж байна.
Тус дүүргийн Эрүүл мэндийн төв, өрхийн эрүүл мэндийн төвүүдээс 69 баг, Төмөр замын эмнэлгээс 10 баг, Нийслэлийн Сонгинохайрхан, Хан-Уул, Чингэлтэй дүүргээс тус бүр 10 баг, Сүхбаатар, Баянзүрх дүүргээс тус бүр 15 баг, хүч нэмэгдүүлэн нийт 139 баг, суурин 21, явуулын 97 цэгт шинжилгээ авч байгаа юм.
Явуулын цэгт шилжин байршиж шинжилгээ авах автобусуудыг өглөө 8:00 цагт цэгүүд рүү хуваарилсан бөгөөд тус дүүргийн иргэд шинжилгээндээ идэвхтэй хамрагдаж байна.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.