“Нэг өрх-Нэг шинжилгээ”-г өнөөдөр Баянгол дүүрэгт зохион байгуулна

“Нэг өрх-Нэг шинжилгээ”-г өнөөдөр Баянгол дүүрэгт зохион байгуулна

Нийслэлд хатуу хөл хорио тогтоох үед эхлүүлсэн “Нэг өрх-Нэг иргэн” шинжилгээний явц 55 хувьтай байгааг Засгийн газрын Хэвлэл мэдээлэлтэй харилцах газрын дарга Ц.Ганзориг өнөөдрийн ээлжит хэвлэлийн хурлын үеэр мэдээлэв.

Хөл хорионы хугацаа дуусахад зургаа хоног үлдээд буй юм. Өдөрт 30 мянган өрхөөс шинжилгээ авбал 180 мянган иргэнээс шинжилгээ авснаар энэхүү ажил дуусна. Үүний дараа эдийн засгаа нээх, бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлэх, идэвхтэй амьдралын хэмнэл рүү орж эхэлнэ гэдгийг тэрбээр онцлов.

Тэрбээр, “Нэг өрх-Нэг шинжилгээ”-ний хүрээнд коронавирусний 27 тохиолдлыг илрүүллээ. Энэ нь нуугдмал байсан голомтуудыг илрүүлэх ажил болсон бөгөөд хавьтлын тоо бага байгаа. Сонгинохайрхан дүүрэгт л гэхэд нийт 43 хорооны 56 мянган өрхийг шинжилгээнд хамруулсан. Үүнд суурин 31 цэг, явуулын 155 баг ажиллааа. Өнөөдөр “Нэг өрх-Нэг шинжилгээ”-г Баянгол дүүрэгт зохион байгуулах бөгөөд 1-25 дугаар хорооны 40 мянга 520 иргэнийг хамруулах бөгөөд 21 суурин цэг, 97 явуулын баг ажиллана” гэлээ.

Баянгол дүүрэгт шинжилгээ авах цэгүүд:

Зайлшгүй тохиолдлоор шинжилгээ өгөх иргэд доорх цэгүүдэд шинжилгээ өгнө. Үүнд:

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.