"ДЦС-III" ТӨХК нь Туул голын далан давуулан үнс зайлуулсан усаа хаяж байсныг газар дээр нь таслан зогсоолоо

"ДЦС-III" ТӨХК нь Туул голын далан давуулан үнс зайлуулсан усаа хаяж байсныг газар дээр нь таслан зогсоолоо

ТУУЛ ГОЛ ДЭЭР ҮҮССЭН НӨХЦӨЛ БАЙДАЛД АРГА ХЭМЖЭЭ АВЧ АЖИЛЛАВ.

Нийслэлийн Байгаль орчны газар, Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар, Туул голын сав газрын захиргаа хамтран Хан-Уул дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт Туул голд шугам хоолойгоор бохир ус хаяж байна гэсэн иргэдээс ирүүлсэн мэдээллийн дагуу 2021 оны 2 дугаар сарын 17-ны өдөр газар дээр очиж хяналт шалгалтыг хийж гүйцэтгэв. Шалгалтаар "ДЦС-III" ТӨХК нь Туул голын далан давуулан үнс зайлуулсан усаа хаяж байсныг газар дээр нь таслан зогсоож, малын сэг зэмийг халдваргүйжүүлж устгалын арга хэмжээг авч, Туул голын далан давуулан хаяж буй үнс зайлуулсан ус болон хөрснөөс дээж авч Байгаль орчин, аялал жуулчлалын яамны харьяа Байгаль орчин хэмжил зүйн төв лабораторид дээжүүдийг өгөөд байна. Шинжилгээний хариу гарсны дараа Усны тухай хууль, Ус бохирдуулсны төлбөрийн тухай хуулийн дагуу арга хэмжээг авч ажиллана.

Үүссэн учир шалтгааныг "ДЦС-III" ТӨХК-ийн инженерүүдээс тодруулахад зууханд үүссэн үнсийг шүүлтүүрээр шүүж, усаар тээвэрлэн үнсэн санд үнсийг хүргэж, саарал усыг тунгаан хуримтлуулж станцруу шахаж дахин ашигладаг байна. Эдгээр шаталсан сангуудын ажиллагаа доголдсоноос болж станцын үнсний шугамд бөглөрөл үүсч, үнсэн сангийн түвшин өндөр гарч далан сэтрэх аюулд хүрснээс үүдэн аваарийн шугам хоолойгоор тунгаагдсан үнс зайлуулсан усыг 2 дугаар сарын 15-16-ны өдрүүдэд хаясан байна. "ДЦС-III" ТӨХК-ийн инженер техникийн ажилтнуудад дахин Туул голын далан давуулан үнс зайлуулсан ус хаяхгүй байх талаар нь шаардлага тавьж анхааруулга өгч ажиллав.

Нийслэлийн Байгаль орчны газар  

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

Санхүүгийн тогтвортой байдлын зөвлөл хуралдав 2021-02-17

PCR шинжилгээгээр 28 хүн коронавирусээр халдварласан нь батлагджээ. 2021-02-17

“Нэг өрх-Нэг шинжилгээ”-г өнөөдөр Баянгол дүүрэгт зохион байгуулна 2021-02-17

ХӨСҮТ-ийн эмч нарын илүү цагийн хөлсийг ирэх даваа гарагт олгон 2021-02-17

БГД-т “Нэг хаалга-Нэг шинжилгээ” 60 хувьтай үргэлжилж байна 2021-02-17

"ДЦС-III" ТӨХК нь Туул голын далан давуулан үнс зайлуулсан усаа хаяж байсныг газар дээр нь таслан зогсоолоо 2021-02-17

“Нийслэлийн мэдээ” албан ёсны фэйсбүүк хуудасны чатботод 24 цагаар иргэдэд мэдээлэл өгч байна 2021-02-17

ОХУ-ын их, дээд сургуульд суралцаж буй оюутнуудын анхааралд 2021-02-17

Гаалийн газарт санал, гомдол, мэдээлэл хүлээн авах утас ажиллаж эхлэв 2021-02-17

Энэ сарын 23-наас өмнө бүх өрхөө шинжилгээнд хамруулахыг үүрэг болгов 2021-02-17

Татварын буцаан олголтын материалыг авахад 9 хоног үлдэв 2021-02-17