Татварын буцаан олголтын материалыг авахад 9 хоног үлдэв

Татварын буцаан олголтын материалыг авахад 9 хоног үлдэв

Татварын байгууллага Хувь хүний орлогын албан татварын 2021 оны тайлан, хөнгөлөлт, чөлөөлөлтийн баримт материалыг хуулийн дагуу 2 дугаар сарын 15-ны өдрийг дуустал бүртгэн хүлээн авдаг. Энэ хугацааг сунгаж, 2 дугаар сарын 26-ныг дуустал авахаар болсноо Татварын ерөнхий газраас мэдээлээд байгаа. 

Тодруулбал, татвар төлөгч иргэд орон сууц шинээр худалдан авсан болон оюутны сургалтын төлбөр төлсөн иргэд төлбөрийн хөнгөлөлт эдэлж, татварын буцаан олголтыг авах эрхтэй байдаг. Эдгээрийг буцаан авахын тулд холбогдох материалыг бүрдүүлж 2 дугаар 15-ны дотор татварын байгууллагад өгдөг байсан. Тэгвэл энэ онд COVID-19”-ийн цар тахлын нөхцөл байдлаас үүдэн буцаан олголтыг авах иргэдийн хүсэлтийг энэ оны 2 дугаар сарын 26-ныг дуустан сунгаад байна. Энэ хугацаа дуусахад 9 хоног үлдээд буйг татварын байгууллагаас сануулж байна. Энэ нь үүсээд нөхцөл байдал болон цахимаар хүсэлтийг авч эхэлсэнтэй холбоотой аж.

Татварын буцаан олголтын материал хүлээн авах хугацаа энэ сарын 26-ныг дуустал үргэлжилнэ. Үүнтэй холбоотойгоор татварын байцаагчдын тоог нэмж, 60 хүн тогтмол ажиллаж байна. 

Татварын буцаан олголтын материалыг хүлээн авахтай холбогдуулан татварын байгууллагаас 1800-1288 дугаарын утас ажиллуулж, энд зөвлөгөө, мэдээлэл өгөх татварын байцаагчдын тоог нэмж, 60 хүн тогтмол ажиллаж байна. 1800-1288 дугаарын утас нь нийслэлийн бүх дүүрэг болон 21 аймгийн татварын байгууллагатай шууд холбогддог, татварын 32 хэлтсийн бүх төлөөлөл байнга ажиллаж байна. 

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

"ДЦС-III" ТӨХК нь Туул голын далан давуулан үнс зайлуулсан усаа хаяж байсныг газар дээр нь таслан зогсоолоо 2021-02-17

“Нийслэлийн мэдээ” албан ёсны фэйсбүүк хуудасны чатботод 24 цагаар иргэдэд мэдээлэл өгч байна 2021-02-17

ОХУ-ын их, дээд сургуульд суралцаж буй оюутнуудын анхааралд 2021-02-17

Гаалийн газарт санал, гомдол, мэдээлэл хүлээн авах утас ажиллаж эхлэв 2021-02-17

Энэ сарын 23-наас өмнө бүх өрхөө шинжилгээнд хамруулахыг үүрэг болгов 2021-02-17

Татварын буцаан олголтын материалыг авахад 9 хоног үлдэв 2021-02-17

Нийслэлийн автозамын хөдөлгөөнийг 85-86 хувь хязгаарлажээ 2021-02-17

Монголын 18 жүдоч Ташкентын Их дуулгад оролцоно 2021-02-17

Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наядын цогц төлөвлөгөөг батлав 2021-02-17

ЗГ: Алтанбулаг боомтыг байнгын ажиллагаанд шилжүүлнэ 2021-02-17

Цэргийн албыг мөнгөөр дүйцүүлэх төлбөрийн хэмжээг хэвээр үлдээв 2021-02-17