Монголын 18 жүдоч Ташкентын Их дуулгад оролцоно

Монголын 18 жүдоч Ташкентын Их дуулгад оролцоно

 

Олон улсын жүдо бөхийн холбоо /IJF/-ны цуврал тэмцээн Ташкентын Гранд Слам /Их дуулга/ ирэх сарын 5-7-нд Узбекистан улсад болно.

Одоогоор Монгол, Испани, БНСУ, Бразил, Гүрж, Казахстан, Израил, Герман улс тэргүүтэй 60 орны 377 тамирчин оролцохоор мэдүүлгээ өгөөд байна.

Ташкентын Их дуулга тэмцээнд оролцох Монголын багийн бүрэлдэхүүнд:

эрэгтэй тамирчдаас   МУГТ Д.Амартүвшин, ОУХМ Л.Өнөболд /60 кг/, ОУХМ Г.Хэрлэн, Ё.Басхүү /66 кг/, Г.Одбаяр, Ц.Цогтбаатар /73 кг/, Саид Моллаей /81 кг/, Г.Алтанбагана /90 кг/, Л.Отгонбаатар /-100 кг/, Ө.Дүүрэнбаяр /+100 кг/

эмэгтэй жүдочдоос    МУГТ М.Уранцэцэг, ОУХМ Г.Наранцэцэг /48 кг/, Л.Сосорбарам, Б.Хорлоодой /52 кг/, МУГТ Д.Сумъяа /57 кг/, Б.Ганхайч /63 кг/, О.Мөнхцэцэг /-78 кг/ нар багтжээ.

Монгол Улсын жүдогийн шигшээ баг өдгөө Найрамдал төвд бэлтгэл сургуулилтаа базааж байгаа бөгөөд ирэх саруудад IJF-гээс зохион байгуулах цуврал тэмцээнүүд олимпын эрхийн оноо олгох гэдгээрээ чухал ач холбогдолтой.

 

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.