Гаалийн газарт санал, гомдол, мэдээлэл хүлээн авах утас ажиллаж эхлэв

Гаалийн газарт санал, гомдол, мэдээлэл хүлээн авах утас ажиллаж эхлэв

Монгол Улсын Гаалийн ерөнхий газартай 2020 оны байдлаар, гаалийн зуучлагч 63 аж ахуйн нэгж, байгууллага хамтран ажилладаг.

Улаанбаатар хот дахь Гаалийн газар, байгууллага, аж ахуйн нэгж, иргэдээс 21-252181 гэсэн дугаараар санал, гомдол, мэдээлэл хүлээн авах утас ажиллуулж эхэлжээ.

Ташрамд сонирхуулахад, Монгол Улс 1991 оны 9 дүгээр сарын 17-ны өдөр Дэлхийн гаалийн байгууллагын бүрэн эрхт Гишүүн, 1997 оны 1 дүгээр сарын 29-ний өдөр Дэлхийн худалдааны байгууллагын гишүүн болсон. Монгол Улс энэ 2 байгууллагад нэгдэн орсноор гаалийн бүрдүүлэлтийг хялбарчлах, уялдуулах, улс хооронд тээвэрлэж буй бараа, зорчигчийн талаарх мэдээллийг дамжуулах, гаалийн хяналт, шалгалтыг эрсдэлийн удирдлагын үндсэн дээр зохион байгуулах, гаалийн үйл ажиллагааг автоматжуулах, гаалийн үнэлгээ, барааны ангилал, гарал үүслийг тухайн бараа гаалийн хилээр нэвтрэхээс өмнө урьдчилан тодорхойлж байна.

Мөн гаалийн бүрдүүлэлтийн цаг хугацааг багасгах, бүрдүүлэлтийн дараах шалгалт хийх зэрэг дэвшилттэй олон арга ажиллагааг гаалийн үйл ажиллагаанд нэвтрүүлж эхлээд байгаа юм. Түүнчлэн цахим нэг цонх, гаалийн хамтарсан хяналт шалгалт, гааль-бизнесийн түншлэл, эдийн засгийн итгэмжлэгдсэн операторын эрх олгох зэрэг шинэлэг аргуудыг судалж, нэвтрүүлэх ажил хийж байна.

Монгол Улс ДГБ болон ДХБ-аас батлан хэрэгжүүлж буй ихэнх конвенцод нэгдсэн орсон. Монголын гаалийн байгууллага олон улсын олон талт хэлэлцээрээс гадна гаалийн асуудлаар хамтран ажиллах, харилцан туслах асуудлаар хоёр талт хэлэлцээрийг 1993 оноос эхлэн өнөөг хүртэл 16 улстай байгуулж, мөн хөрш орнуудтай 2015 онд ОХУ-ын Уфа хотноо 3 талт хэлэлцээр байгуулан, 3 талт хамтын ажиллагааг хөгжүүлэх эрх зүйн үндсийг тавьсан юм. 

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

ХӨСҮТ-ийн эмч нарын илүү цагийн хөлсийг ирэх даваа гарагт олгон 2021-02-17

БГД-т “Нэг хаалга-Нэг шинжилгээ” 60 хувьтай үргэлжилж байна 2021-02-17

"ДЦС-III" ТӨХК нь Туул голын далан давуулан үнс зайлуулсан усаа хаяж байсныг газар дээр нь таслан зогсоолоо 2021-02-17

“Нийслэлийн мэдээ” албан ёсны фэйсбүүк хуудасны чатботод 24 цагаар иргэдэд мэдээлэл өгч байна 2021-02-17

ОХУ-ын их, дээд сургуульд суралцаж буй оюутнуудын анхааралд 2021-02-17

Гаалийн газарт санал, гомдол, мэдээлэл хүлээн авах утас ажиллаж эхлэв 2021-02-17

Энэ сарын 23-наас өмнө бүх өрхөө шинжилгээнд хамруулахыг үүрэг болгов 2021-02-17

Татварын буцаан олголтын материалыг авахад 9 хоног үлдэв 2021-02-17

Нийслэлийн автозамын хөдөлгөөнийг 85-86 хувь хязгаарлажээ 2021-02-17

Монголын 18 жүдоч Ташкентын Их дуулгад оролцоно 2021-02-17

Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наядын цогц төлөвлөгөөг батлав 2021-02-17