БНСУ-д “Ковид-19”-ийн эсрэг вакцинжуулалт 1 долоо хоногийн дараа буюу энэ сарын 26-ний өдөр эхлэх гэж байна. Эхний ээлжид вакцин хийлгэх хүмүүсийн нэрсийн жагсаалтыг өнөөдөр буюу 2-р сарын 19нд эцэслэн батлах болно.
Ахмад настнуудын вакцинжуулалтын үр дүн маргаантай байдал үүсгээд буй “AstraZeneca” вакциныг 65-аас доош насны сувилхуун газарт ажиллаж, амьдардаг нэн тэргүүнд вакцинд хамрагдах шаардлагатай эрсдэлт бүлгийн 272,000 хүнд тарихаар болсон байна.
Харин 65-аас дээш буюу өндөр настангуудад энэ оны 4-р сараас эхлэхээр төлөвлөж байгаа бөгөөд засгийн газрын зүгээс бусад төрлийн вакцинуудыг судлан шалгаж, нягталж байна гэж мэдээллээ.
Хоёр хоногийн өмнөөс асрамжийн газрууд болон сувилахуйн төвүүдээр вакцинжуулах хүмүүсийн нэрсийн жагсаалтыг бүртгэж эхэлсэн бөгөөд “Нийгмийн эрүүл мэндийн төв газар”-аас өнөөдрийг хүртэл нэрсийн жагсаалтыг шалган дуусгаж вакцинжуулах хүмүүсийг нэрсийн жагсаалтыг эцэслэн баталгаажуулах юм байна.
Үүн дээр үндэслэн вакцин тээвэрлэх, очиж вакцинжуулах хуваарийг 25-ний өдөртөө багтаан гаргаж вакцинжуулалтыг 26-ний өдрөөс албан ёсоор эхэлнэ.
Эх сурвалж : JTBS
Орчуулан эмхтгэсэн: Н.ХАЛИУН
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.