Коронавирусний эсрэг вакцин хийлгэсэн иргэдэд "СЕРТИФИКАТ ОЛГОНО"

Коронавирусний эсрэг вакцин хийлгэсэн иргэдэд  "СЕРТИФИКАТ ОЛГОНО"

Монгол Улс коронавирусний эсрэг хоёр тун вакцин хийлгэсэн иргэддээ сертификат олгоно. Энэ талаар өнөөдөр /2021.02.29/ дараах мэдээллийг өглөө.

УОК-ын хэвлэлийн төлөөлөгч Ц.Ганзориг: Олон улсад зорчигдыг хилээр нэвтрүүлэхдээ вакцин тариулсан сертификат буюу гэрчилгээг нь харж, агаарын тээврийн үйлчилгээг явуулахаа мэдэгдээд эхэлсэн. Дархлаажуулалтын хуулинд ч байгаа. Бид сэргийлэх вакцинжуулалтад хамруулахдаа хэрвээ сайн дураараа вакцинд хамрагдахгүй гэвэл тэр бичгийг нь авна. Дархлаажуулалтад хамрагдсан иргэдэд гэрчилгээ олгоно. Олон улсын авиа компаниар үйлчлэхдээ вакцин хийлгэсэн гэсэн гэрчилгээгээ үзүүлж үйлчилгээнд хамрагдах учраас сертификат олгох ажлыг төлөвлөсөн.

ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа: Вакцины сертификатыг вакцины бүрэн тун буюу хоёр тунгаа бүрэн аваад 14 хоносон хүнд олгоно. Гаднаас ирж байгаа иргэдэд мөн ийм шаардлагыг тавьж, сертификатыг нь үзээд, хоёр удаа вакциндаа ороод 14-өөс дээш хоносон байвал тухайн хүнийг коронавирусний эсрэг вакцинаар дархлаатай болсон гэж үзээд, тусгаарлалтынхаа арга хэмжээнд мөн зохицуулалт хийнэ. Үүнтэй ижил гадагшаа явах иргэддээ сертификат олгохоор төлөвлөж байгаа.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

PCR шинжилгээгээр 58  хүн коронавирусээр халдварласан нь батлагджээ 2021-02-19

Коронавирусний халдвар авсан тохиолдлуудаас 5 нас баралт бүртгэгдсэн. 2021-02-19

Үйлдвэрчний эвлэлийн холбоод НДШ-ийг нэмснийг эсэргүүцэж байна 2021-02-19

Олон хүүхэдтэй өрх толгойлсон эхийн мөнгөн тэтгэмжийг олгож байна 2021-02-19

Нийслэл хотын эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг танилцуулав 2021-02-19

Коронавирусний эсрэг вакцин хийлгэсэн иргэдэд "СЕРТИФИКАТ ОЛГОНО" 2021-02-19

Өргөсөн тангаргаасаа НЯЦАЖ, Үндсэн хуулиа ҮГҮЙСГЭЖ байна. 2021-02-19

"КОВИД 19"-өөр хөнгөн өвчилсөн иргэдийг гэрээр эмчлэх журам боловсруулж байна 2021-02-19

Төгс буянт Жавхлант хийдээс нэг сая төгрөгийг аймгийн онцгой комисст хандив өгчээ 2021-02-19

Т.Касай: Монголын хүн амын 3 хувийг дархлаажуулах вакциныг ирэх саруудад аль болох хурдан оруулж ирж хангана 2021-02-19

Сөүл-Улаанбаатарын онгоцоор өнөөдөр 256 хүн эх орондоо ирнэ 2021-02-19