Хойд Солонгос Ким Жон Уны албан тушаалыг зөв бичихийг анхаарууллаа
Солонгос мэдээ
Огноо 2021-02-22
БНАСАУ-ын ГХЯ-наас гадаад улс орнуудад хандан Залуу удирдагч Ким Жон Уны албан тушаалыг зөв бичиж байхыг анхаарууллаа. Хэрхэн бичих талаарх зөвлөмжийг гадаадын Элчин сайдын яамуудад хүргүүлжээ.
Ким Жон Уныг “БНАСАУ-ын Төрийн ажлын дарга” (President of the State Affairs of the Democratic People’s Republic of Korea) гэж нэрлэх ёстой гэнэ.
Одоогийн байдлаар Хойд Солонгост Бразил, Болгар, Камбож, Хятад, Куба, Египет, Герман, Энэтхэг, Индонез, Иран, Лаос, Ливи, Малайз, Монгол, Нигер, Пакистан, Польш, Румын, Швед, Сири, ОХУ, Их Британи, Вьетнам, Чех гэсэн 24 орны ЭСЯ ажиллаж байна.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.