Төмрийн дутагдлаас үүдэлтэй цус багадалт
Төмрийн дутагдлын цус багадалтын шинж тэмдгүүд нь:
- Ядрах
- Сульдах
- Арьс цонхийх
- Цээжээр өвдөх, зүрхний цохилт хурдсах эсвэл амьсгал давчдах
- Толгой өвдөх, толгой дүйрэх эсвэл эргэх
- Гар хөл хүйтэн байх
- Хэл өвдөх эсвэл үрэвсэх
- Хумс хэврэгших
- Тэжээллэг бус мөс цардуул зэргийг хүсэх
- Цус багадалттай хүүхдүүдийн хоолны дуршил муудах
Төмрийн дутагдлын цус багадалтын шалтгаанууд нь:
- Цус алдагдал. Цус нь төмрийг улаан эс дотроо агуулдаг. Тэгэхээр та цус алдвал төмрөө мөн адил алдана гэсэн үг юм. Сарын тэмдэг хүнд ирдэг эмэгтэйчүүдийн хувьд цус багадалт үүсэх эрсдэлтэй байдаг. Биеийн доторх удаан, архаг цус алдалт, тухайлбал, пепсинышарх, завсрын ивэрхий, бүдүүн гэдэсний полип, бүдүүн гэдэсний хорт хавдар зэрэг нь төмрийн дутагдлын цус багадалт үүсгэдэг. Ходоод гэдэсний цус алдалт нь эмчийн зөвлөгөөгүйгээр зарим эмийг, ялангуяа аспириныг тогтмол хэрэглэснээс үүдэлтэй байдаг.
- Хоол хүнснээс хамааралтай төмрийн дутагдал. Таны бие идэж буй хоол хүнснээсээ төмрийг тогтмол авж байдаг. Хэрэв таны идэж хэрэглэж буй хоол хүнс төмрийн агууламж багатай бол таны бие цаг хугацааны явцад төмрийн дутагдалд орж болзошгүй юм. Төмөрөөр баялаг хүнсний бүтээгдэхүүнүүд нь мах, өндөг, навчит ногоо, төмрөөр баяжуулсан хүнсний бүтээгдэхүүний нэмэлтүүд зэрэг орно. Нярай болон бага насны хүүхдийн биеийн хөгжил тогтвортой явагдахын тул хоол хүнснээс авах төмөр нэн чухал үүрэгтэй байдаг.
- Төмрийг шингээх чадваргүй болох. Хоол хүнснээс боловсруулагдсан төмөр нь нарийн гэдэснээс биед шимэгддэг. Гэдэсний өвчин болох целиак өвчин нь таны гэдсэнд шингэсэн хоол хүнснээс шим тэжээлийг шингээхэд нөлөөлдөг тул төмрийн дутагдлын цус багадалтад хүргэдэг. Хэрэв нарийн гэдсийг мэс заслын аргаар авсан бол энэ нь таны төмөр болон бусад шим тэжээлийг шингээх чадварт нөлөөлж болзошгүй юм.
- Жирэмсэн үе. Төмрийн агууламж нь цусны хэмжээг ихэсгэхээс гадна өсөн нэмэгдэж буй ургийн гемоглобины эх үүсвэр болдог тул төмрийн бэлдмэл нэмэлтээр хэрэглээгүй үед жирэмсэн эхчүүд төмрийн дутагдлын цус багадалтад өртдөг.
Эдгээр бүлгийн хүмүүст төмрийн дутагдлын цус багадалтын эрсдэлтэй байдаг.
- Эмэгтэйчүүд.Эмэгтэйчүүд сарын тэмдгийн үеэр цус алддаг, тиймээс эмэгтэйчүүдийн хувьд төмрийн дутагдлаас үүдэлтэй цус багадалтад өртөх өндөр эрсдэлтэй байдаг.
- Нярай болон бага насны хүүхдүүд. Нярай хүүхэд, ялангуяа жин багатай эсвэл дутуу төрсөн, эхийн сүү, сүүн тэжээлээс хангалттай хэмжээний төмөр авч чаддаггүй хүүхдүүд төмрийн дутагдалд орох эрсдэлтэй байдаг. Бага насны хүүхдүүдийн хувьд өсөлтийн үеэр нэмэлт төмөр хэрэглэх шаардлагатай байдаг. Хэрэв таны хүүхэд эрүүл, олон төрлийн хоол хүнс хэрэглэдэггүй бол цус багадалт үүсэх эрсдэлд ордог байна.
- Цагаан хоолтон. Мах хэрэглэдэггүй хүмүүс бусад төмрөөр баялаг хоол хүнс хэрэглэхгүй бол төмрийн дутагдлын цус багадалтад орох эрсдэлтэй байдаг.
- Байнга цусаа өгдөг донорууд. Цусаа хандивлах нь биед агуулагдах төмрийн хэмжээг шавхдаг тул тогтмол цусаа өгдөг хүмүүст төмрийн дутагдлын цус багадалт үүсэх эрсдэл нэмэгддэг. Цусны донортой холбоотой гемоглобины хэмжээ бага байх нь төмрөөр баялаг хоол хүнс идсэнээр нөхөгддөг тул түр зуурын асуудал юм. Хэрэв эмч тань таны гемоглобин бага байгаа тул цусаа хандивлах боломжгүй гэж хэлсэн бол энэ талаар сайтар дэлгэрүүлж асууж байна уу.
- Зүрхний асуудал.Төмрийн дутагдлын цус багадалт нь зүрхний цохилтыг түргэсгэж эсвэл хэм алдагдахад хүргэж болзошгүй юм. Цус багадалттай үед цусан дахь хүчилтөрөгчийн дутагдлыг нөхөхийн тулд таны зүрх илүү их цус шахах ёстой болдог. Энэ нь зүрх томрох эсвэл зүрхний дутагдалд хүргэж болзошгүй юм.
- Жирэмсний үеийн асуудал. Жирэмсэн эмэгтэйчүүдэд төмрийн дутагдлын хүнд хэлбэрийн цус багадалт нь дутуу төрөлт, бага жинтэй хүүхэд төрөхтэй холбоотой байдаг. Гэхдээ жирэмсний хяналтандаатөмрийн бэлдмэл эмчийн заавар зөвлөгөөний дагуу хэрэглэснээр энэхүү нөхцөл байдлаас урьдчилан сэргийлэх боломжтой байдаг.
- Өсөлт хөгжлийн асуудал. Нярай болон бага насны хүүхдүүд төмрийн дутагдалд орсноор цус багадалт үүсэхээс гадна өсөлт хөгжилт удааширдаг. Нэмж дурдахад төмрийн дутагдлын цус багадалт нь халдвар авах магадлалыг нэмэгдүүлдэг байна.
- Улаан мах, гахайн мах, шувууны мах
- Далайн гаралтай бүтээгдэхүүн
- Шош
- Хар ногоон өнгө бүхий цэцэг ногоо (бууцайгэх мэт)
- Хатаасан жимс (үзэм, чангаанзгэх мэт)
- Төмрөөр баяжуулсан хоол хүнс (гурил, талх, гоймон, өглөөний хоол)
- Вандуй
Төмрийн шимэгдэлтийг нэмэгдүүлэхийн тулд С аминдэмээр баялаг хоол хүнсийг сонгоорой
С аминдэм нь дараах бүтээгдэхүүнд байна:
Нярай хүүхдийг төмрийн дутагдлын цус багадалтаас урьдчилан сэргийлэх
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.