ХӨЛ РҮҮ ДАГАЖ ӨВДӨХ НЬ ЯМАР ШАЛТГААНТАЙ ВЭ?

ХӨЛ РҮҮ ДАГАЖ ӨВДӨХ НЬ ЯМАР ШАЛТГААНТАЙ ВЭ?

Хөл рүү дагаж өвдөх нь ямар шалтгаантай вэ?

Гуя, шилбэ болон хөлийн тавхай руу чилж бадайрах, булчин чангарах, шөрмөс татах, хатгаж өвдөх зэрэг нь доорхи шалтгааны улмаас үүсч болно:

• Нурууны сүүлийн нугаламуудад суулт өгч хөлийг мэдрэлжүүлдэг мэдрэлийн судас шахагдах

• Аарцаг ясны гажилт үүсч зөрүү орсноор 2 хөлөнд ирэх жингийн ялгаа үүсэх /гутлын өсгий элэгдэх, хөлөө чирэх, өмдний шуумаг дээр, доор болох зэрэг шинжүүдээр хөлөнд зөрүү орсоноо мэдэж болно/

Чангарсан булчин шөрмөсийг суллаж, мэдэрлийн судсийг чөлөөлөх эмчилгээ, бариа засал хийлгэж, хүндэрч даамжирхаас нь өмнө засах хэрэгтэй. Иймэрхүү үед хүмүүс өвчин намдаах эм тариа хэрэглэснээр өнгөцхөн өвдөлтийг намдааж цаад өвчнийг хүндрүүлэх нөхцөлийг бий болгодог.

Өвчнийг оношлуулж эмчлүүлэхгүй удаан хугацаанд явснаар өвдөлт даамжирч доод мөч мэдээгүй болох хүртэл хүндрэл үүсч болзошгүй тул дээрхи шинж тэмдэг илэрсэн тохиолдолд цаг алдалгүй мэргэжлийн эмчид үзүүлж эмчлүулэхийг зөвлөж байна.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.