Халдварын голомт Дэгү хотод сайн дураар ажиллах эмч, ажилтнуудыг татаж эхэллээ
БНСУ-д тархаад буй шинэ төрлийн коронавирусийн хамгийн их тохиолдол бүргтгэгдсэн Дэгү хотыг хамгаалцгаах уриатай хөдөлгөөн эмнэлэг эрүүл мэндийн байгууллагын дунд өрнөж эхэлсэн байна.
БНСУ-ын Эрүүл мэндийн яамны сайтаар дамжуулан Дэгү хотод ажиллах сайн дурын ажилтнуудыг бүртгэж эхэлжээ. Одоогоор 59 хүн бүртгүүлсэн бөгөөд үүнд нарийн мэргэжлийн эмч 6, сувилагч 32, сувилагчийн туслах 8, лаборторын ажилтан 3, эмнэлэгийн захиргаа удирдлагын ажилтан 10 бүртгүүлжээ.
Гэвч цаашдаа Дэгү хотын хэмжээнд халдварын тархалтыг бууруулахын тулд илүү олон эмч, эрүүл мэндийн байгууллагын ажилтан хэрэгтэй байгааг PICK news мэдээллээ.
Орчуулсан: Д.Тодням
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.