Парламентын ордны хэлэлцүүлэгт оролцсон 65 хүнийг гэрт нь тусгаарлалаа
БНСУ-ын Боловсролын газраас Чоннам аймгийн боловсролын салбараас 65 хүнийг тусгаарлах шийдвэр гаргалаа
Өнгөрөгч хоёрдугаар сарын 19-ний өдөр Сөүл дэх Парламентын ордонд болсон Боловсролын салбарын хэлэлцүүлэгт Чоннам аймгийн хувийн хэвшлийн сургуулиудын төлөөлөл болсон 65 хүн оролцсон байна. Гэвч тухайн хэлэлцүүлэгт оролцсон БНСУ-ын Боловсролын байгууллагуудын нэгдсэн эвлэлийн Ерөнхийлөгч Ха Юүн Сү нь COVID19 халдвар авсан нь өнгөрөгч өдрүүдэд тогтоогдсон тул тухайн хэлэлцүүлэгт оролцсон 65 хүнийг 19-ний өдрөөс эхлэн хоёр долоо хоног буюу гуравдугаар сарын 4-нийг хүртэл гэрт нь хөл хорионд оруулах шийдвэр гаргажээ.
Мөн тухайн хүмүүсийн харьяалагдах сургуулиудыг өнөөдрийн 12 цагийн байдлаар хааж, яаралтай ариутгал халдваргүйжүүлэлт хийж эхэлсэн байна.
Түүнчлэн тухайн хүмүүсийн явсан газруудыг судлан тогтоож, ойр хавьталд орсон хүмүүсийг шалгаж, шаардлагатай тохиолдолд тусгаарлах арга хэмжээ авахыг хот дүүргийн эрүүл мэндийн байгууүллагуудад үүрэг болгосон байна.
Орчуулсан: Д.Тодням
Эх сурвалж : Newsis сайт
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.