Хар тамхины хэргээр ял авсан Б.Амархүү МАГАДЛАНГААР СУЛЛАГДЛАА

Хар тамхины хэргээр ял авсан Б.Амархүү МАГАДЛАНГААР СУЛЛАГДЛАА

ЦЕГ-ын Хар тамхитай тэмцэх газрын алба хаагчид 2019 оны есдүгээр сарын 20-нд Б.Амархүүг хар тамхи хэрэглэж байхад нь саатуулсан.

Түүнийг өөрийн эзэмшлийн авто машиндаа хар тамхи хэрэглэж байхад нь үйлдэл дээр нь барьж, ШШГЕГ-ын харьяа Цагдан хорих 461 дүгээр ангид саатуулан, мөрдөн шалгах ажиллагааг явуулсан ба Нийслэлийн прокурорын газраас дуучин Б.Амархүүд холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд шилжүүлсэн байдаг.

Улмаар хоёр шатны шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7.1 дүгээр зүйлд зааснаар хориглосон сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн, хадгалсан, өөрөө хэрэглэсэн гэсэн үндэслэлээр хоёр жил хугацаатай хорих ял оноож, нээлттэй хорих ангид эдлүүлэхээр болсон байдаг.

Тэгвэл хүмүүжигч Б.Амархүү өнгөрөгч хоёрдугаар сард магадлангаар суллагдаад байгаа ажээ. Тэрбээр хоригдох хугацааныхаа 80 хувийг эдэлсэн учраас ийнхүү суллагдсан байна.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.