Тохижилт, хүүхдийн тоглоомын талбайн чанар, аюулгүй байдлыг шалгаж, засварлах ажлыг эрчимжүүлж байна

Тохижилт, хүүхдийн тоглоомын талбайн чанар, аюулгүй байдлыг шалгаж, засварлах ажлыг эрчимжүүлж байна

Сүхбаатар дүүргийн Засаг даргын Хүүхдийг болзошгүй эрсдэлд өртөхөөс урьдчилан сэргийлэх тухай захирамж бий. Уг захирамжинд хүүхдийн эрхийг хамгаалах талаар зохион байгуулах ажлыг эрчимжүүлэхээр ажил хариуцсан хэлтэс, албад, аж ахуйн нэгж байгууллагыг үүрэгжүүлсэн.

Захирамжийн хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газраас нутаг дэвсгэрийн хэмжээнд бүтээн байгуулсан хүүхдийн тоглоомын талбайн бүрэн бүтэн байдал, цэвэрлэгээ үйлчилгээ, чанар аюулгүй байдлыг хянан шалгах ажлыг тогтмол хуваарийн дагуу хийж гүйцэтгэдэг.

Энэ удаа дүүргийн Цагдаагийн газартай хамтран хяналт шалгалтыг явуулж байна. Шалгалтын явцад эвдэрч гэмтсэн, сэргээн засах шаардлагатай тоглоомын талбай, тохижилтын ажлуудыг бүртгэж, хариуцсан СӨХ, аж ахуйн нэгжүүдэд яаралтай засварлаж, аюулгүй болгох талаар хугацаатай үүрэг даалгавар өгч, биелэлтэд хяналт тавих юм гэж Сүхбаатар дүүргийн Засаг даргын тамгын газраас мэдээллээ.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

ДОРНЫН ЗУРХАЙ: Өдрийн сайн цаг нь хулгана, бар, туулай, морь, хонь, тахиа болой. 2021-03-02

ӨРНИЙН ЗУРХАЙ: Жинлүүрийнхэнд идэвхтэй амрахад ээлтэй өдөр. 2021-03-02

Элчин сайд Д.Давааг ОХУ-ын Батлан хамгаалахын сайд хүлээн авч уулзлаа 2021-03-02

Оюу толгойн бүтээн байгуулалтын гэрээг шинээр байгуулахаар тохиролцлоо 2021-03-02

Хар тамхины хэргээр ял авсан Б.Амархүү МАГАДЛАНГААР СУЛЛАГДЛАА 2021-03-02

Тохижилт, хүүхдийн тоглоомын талбайн чанар, аюулгүй байдлыг шалгаж, засварлах ажлыг эрчимжүүлж байна 2021-03-02

Тавдугаар сарын 1-нээс хилээ нээх зорилт дэвшүүлэн ажиллаж байна. 2021-03-02

Ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлнэ 2021-03-02

Ерөнхийлөгчийн зарлигаар цэргийн командлагч нарыг томиллоо 2021-03-02

Сөүл-Улаанбаатарын нислэгээр 160 иргэн ирнэ 2021-03-02

Орон нутаг руу зорчих гэр бүлийн гишүүдийн нэг нь л ПСР-ын шинжилгээ өгсөн байхад болно 2021-03-02