Ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлнэ

Ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлнэ

Улсын хэмжээнд өнгөрсөн онд 142 удаагийн ой, хээрийн түймэр гарч, 245,3 мянга га  талбай түймэрт өртөж, иргэд, аж ахуйн нэгж, байгууллагад 3,2 тэрбум төгрөгийн хохирол учирсан байна. Цаг уур, орчны шинжилгээний газраас 3,4 дүгээр сард агаарын температур Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Дорнод Монголын тал нутгаар олон жилийн дунджаас 1-1,5 градусаар илүү дулаан, олон жилийн дунджаас бага хур тунадастай, нийт нутгаар хуурайшилтын зэрэг өндөр байх мэдээллийг ирүүлсэн.

Тиймээс Монгол Улсын шадар сайд, Улсын Онцгой Комиссын дарга  С.Амарсайхан “Ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх, тэмцэх зарим арга хэмжээий талаар” албан даалгаварыг гаргалаа.

Албан даалгавартай танилцах бол ЭНД дарна уу

Албан даалгаварт ой хээрийн гал түймрээс урьдчилан сэргийлэх, бэлтгэл бэлэн байдлыг хангаж, гал түймэр унтраах зохион байгуулалтыг эртнээс сайжруулах, бүх шатны төрийн болон төрийн бус байгууллага, олон нийтийн оролцоог нэмэгдүүлж ажиллахыг БОАЖЯ, БХЯ, Хил хамгаалах ерөнхий газар, Цагдаагийн ерөнхий газар, Онцгой байдлын ерөнхий газрын дарга нар болон аймаг, нийслэлийн засаг дарга нарт холбогдох арга хэмжээ авч, хамтран ажиллахыг үүрэг болгожээ гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

Элчин сайд Д.Давааг ОХУ-ын Батлан хамгаалахын сайд хүлээн авч уулзлаа 2021-03-02

Оюу толгойн бүтээн байгуулалтын гэрээг шинээр байгуулахаар тохиролцлоо 2021-03-02

Хар тамхины хэргээр ял авсан Б.Амархүү МАГАДЛАНГААР СУЛЛАГДЛАА 2021-03-02

Тохижилт, хүүхдийн тоглоомын талбайн чанар, аюулгүй байдлыг шалгаж, засварлах ажлыг эрчимжүүлж байна 2021-03-02

Тавдугаар сарын 1-нээс хилээ нээх зорилт дэвшүүлэн ажиллаж байна. 2021-03-02

Ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлнэ 2021-03-02

Ерөнхийлөгчийн зарлигаар цэргийн командлагч нарыг томиллоо 2021-03-02

Сөүл-Улаанбаатарын нислэгээр 160 иргэн ирнэ 2021-03-02

Орон нутаг руу зорчих гэр бүлийн гишүүдийн нэг нь л ПСР-ын шинжилгээ өгсөн байхад болно 2021-03-02

Нийтийн албанд томилогдох 147 этгээдийн урьдчилсан мэдүүлгийг хянан шийдвэрлэв. 2021-03-02

Монгол Улсын харцага цолтой бөхчүүдийн барилдаан энэ сарын 14-нд болно 2021-03-02