Сөүл-Улаанбаатарын нислэгээр 160 иргэн ирнэ
Сөүл-Улаанбаатарын чиглэлд өнөөдөр тусгай үүргийн онгоц нисэж байна. Энэ нислэгээр 160 иргэн эх орондоо ирэх юм.
УОК-оос гаргасан хуваарийн дагуу энэ сард 12 удаагийн нислэг үйлдэж гадаадаас иргэдээ татан авна. Үүнээс Сөүл рүү 6 удаагийн нислэг үйлдэхээс 2 нь зөвхөн транзит нислэг юм. УОК-ын ээлжит хурлаар гадаад улсаас ирэх иргэдийг 10 хоног тусгаарлах юм. Тусгаарлах хугацаанд давтан шинжилгээгээр хариу нь сөрөг гарвал үлдсэн 4 хоногийг гэрт нь тусгаарлах юм. Гадаадаас ирж тусгаарлалтад орж буй иргэд хүсвэл өөрсдөө сонгон өндөр зэрэглэлийн зочид буудалд төлбөрөө төлөөд байрлах боломжтой юм. Өөрөөр хэлбэл, өнгөрсөн хугацаанд гадаадын хөрөнгө оруулагч, бизнес эрхлэгчдийг тусгаарлаж байсан 9 буудалд 100-270 мянган төгрөгийн хооронд байрлуулах боломжтой юм.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.