ШҮҮХИЙН ТУХАЙ БАГЦ ХУУЛЬ ХЭРЭГЖИЖ ЭХЭЛЛЭЭ.

ШҮҮХИЙН ТУХАЙ БАГЦ ХУУЛЬ ХЭРЭГЖИЖ ЭХЭЛЛЭЭ.

Үндсэн хуульд оруулсан нэмэлт өөрчлөлт бол Шүүхийн тухай хуулийг шинэчлэн найруулах гол шаардлага байсан юм.

Уг хуулийн төслийг Хууль зүйн байнгын хороогоор 18 цаг хэлэлцсэн нь парламентын түүхэнд хамгийн олон цаг хэлэлцсэн хуулийн төсөл болсон.

Шүүхийг хараат бус, хариуцлагатай болгохын тулд Шүүхийн ерөнхий зөвлөл, Шүүхийн сахилгын хорооны бүтэц, бүрэлдэхүүн, сонгох зарчмыг тодорхой зааж өглөө.

Мөн шүүхийг тойргийн журмаар байгуулж болохоор заасан нь хараат бус байдлыг хангахад чухал үүрэг гүйцэтгэх юм.

Түүнээс гадна Дээд шүүх онолын шүүх байх боломжтой боллоо.

Шүүгчдийг улстөрөөс ангид байлгах, ёс зүйн зөрчлийг тооцох байдлыг тодорхой болгох, шүүгчдийн хараат бус , шударга шүүх эрхийг хангахад томоохон ахиц гарсан гэж үзэж байна.

Ардчилсан төрт Монгол Улсын шүүхийн шударга байдлыг бэхжүүлэх, хүний эрх, эрх чөлөөг хангах, шүүхэд итгэх ард түмний итгэлийг нэмэгдүүлэх, нэр төрийг нь өсгөхөд Шүүхийн хуулийн шинэчлэл оршиж байна.

Хууль цаазат Монгол төрийн мэлмий тунгалаг байх болтугай.

 

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.