PCR шинжилгээгээр 32 хүнээс коронавирус илэрчээ.
ХӨСҮТ-ын Тандалт судалгааны албаны дарга Ж.Байгалмаа:
-Өчигдөр нийт 17529 хүнд шинжилгээ хийснээс 32 тохиолдол илэрсэн. Ингэснээр Улаанбаатар хотод 2187 тохиолдол боллоо. Өнөөдөр бүртгэгдсэн 32 тохиолдлын найм нь "Нэг хаалга, нэг шинжилгээн"-ий хүрээнд, 23 нь батлагдсан халдварын ойрын хавьтал, 1 хүний халдварын эх уурхайг тодорхойлох ажил явагдаж байна.
Өнөөдөр 30 хүн эдгэрч, гэртээ гарсан.
Вакцинжуулалтад хамрагдсан иргэдийн дийлэнх нь халуурах, тарьсан ором дээр өвдөх, хавдах, толгой өвдөх, бие арзайх шинж тэмдэг 1-2 хоногт илэрч байна. Ноцтой урвал хүндрэл одоогоор бүртгэгдээгүй байна. Вакцинжуулсан хүмүүсээ нэгдсэн системд бүртгэх ажил хийгдэж байгаа. Дархлаажуулах ажил хэвийн үргэлжилж байна.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.