Швед улс Монголоос цагаач хүлээж авахгүй
Монгол мэдээ
Огноо 2021-03-03
Шведэд ирэх тавдугаар сарын 1-нээс Гадаад иргэдийн тухай шинэ хууль үйлчилж эхэлнэ.
Үүнтэй холбогдуулан тус улсын Цагаачлалын албанаас Шведэд цагаачлах эрх авах үндэслэл байхгүй орнуудыг шинээр заалаа. Үүнд Албани, Босни Герцеговин, Чили, Косово, Монгол, Хойд Македон, Серби, АНУ орсон байна. Эдгээр орны иргэд эх орондоо улстөрийн үзэл, арьс өнгө, хүйсээр ялгаварлан гадуурхагдаж, гадаадад цагаачлах үндэс байхгүй гэж үзжээ.
Шведийн Цагаачлалын албаны Хуулийн албаны дарга Даниэль Гринфарб “Үнэндээ энэ найман орноос илүү аюулгүй олон орон бий. Иргэдээ төрөөс хамгаалдаг, дотооддоо зэвсэгт мөргөлдөөн байхгүй, цаазын ялгүй орнуудыг бид энэ жагсаалтад нэмнэ” гэж ярьсан байна.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.