Хотын дарга үйлчилгээний ажилтан эмэгтэйчүүдэд цэцэг бэлэглэлээ

Хотын дарга үйлчилгээний ажилтан эмэгтэйчүүдэд цэцэг бэлэглэлээ

Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан мэндчилгээ дэвшүүллээ.

Тэрбээр "Өнөөдөр олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр. Та бид бага наснаасаа эхлэн энэ л өдрийг эмэгтэйчүүдээ, ээжийгээ, эгч, эмэгтэй дүү нараа баярлуулах өдөр болгон тэмдэглэж ирсэн уламжлалтай. Хэдийгээр баярын өдөр нь тохиож байгаа ч гэлээ өнөөдөр олон эмэгтэйчүүд ажлын байран дээрээ үүрэгт ажлаа гүйцэтгэн ажиллаж байгаа. Улс эх орныхоо өмнө, албан байгууллагынхаа өмнө үүрэг хүлээн ажиллаж байгаа тэдгээр эмэгтэйчүүддээ нийслэлчүүдийн өмнөөс талархах учиртай. Эмэгтэйчүүдийн та бүхний үр хүүхдээ өсгөн хүмүүжүүлэх хөдөлмөр зүтгэл, улс нийслэлийнхээ хөгжилд оруулж байгаа хувь нэмэр, итгэл сэтгэлийг эрчүүд бид хэзээд хүндэтгэн бүхий л боломжоороо дэмжин ажиллах ёстой. Нийслэл хотоо цэвэр цэмцгэр байлгахын төлөө цаг нарыг үл хайрхан ажилладаг үйлчилгээний ажилтан эмэгтэйчүүдийн төлөөлөлд Олон улсын эмэгтэйчүүдийн баярын мэндийг хүргэж, Хотын даргын хувиар чинь сэтгэлийн талархал илэрхийллээ" хэмээн сошиалд бичжээ.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.