Төрсний дараа заавал гам барих...
Төрсний дараах үе
Жирэмсэн байх, төрсний дараах үеийн анхаарал халамжийн аль нь илүү чухал вэ гэж хүмүүс их эргэлздэг. Үнэндээ аль нэгийг орхигдуулах нь ээж болон хүүхдийн эрүүл мэндэд тодорхой хэмжээгээр сөргөөр нөлөөлөх нь бий.
Хөгжилтэй орнуудад жирэмсний үеийн үзлэг, эхо, төрөлтөд бэлтгэх хичээл, амьсгалын дасгал, хоол тэжээлиийн зөвөлгөө гэх мэтээр ээжид тавих анхаарал халамж өндөр ч төрсний дараах үеийг зарим нэг талаар орхигдуулдаг тал ажиглагддаг. Харин манайд эсрэгээрээ юм шиг. Төрсний дараа гам барих, 40 хоног усанд орохгүй, хүйтэн усанд гараа дүрж болохгүй гэх түүнчлэн сүүтэй цай хуурай идэх зүйлээр ээжийг маш сайн шахдаг атлаа яг хүүхдээ тээж явах үед нь төдийлөн хангалттай анхаардаггүй нь харагдаж байсан.
Юу хэлэх гээд байна вэ гэхээр дээрх 2 үеийг салгаж ойлгох аргагүй бөгөөд хэрэв үр хөврөлийн үеийн анхаарал орхигдвол (жирэмсэн үеийн өвчлөл, тамхи татах, төрөл бүрийн эм хэрэглэх, архи дарс уух,) нярай жиндээ хүрэхгүй байх, суурь өвчинд нэрвэгдэх магадлал өндөр гэх мэт...нэг үгээр бол хүүхдийн эрүүл байх эсэх нь шууд хамааралтай.
Үүнтэй адил төрсний дараа ээж биеэ хэрхэн тордож гамнах явдал нь хожмоо эмэгтэйчүүдийн өвчнөөр өвчлөхгүй байх үндсийг тавина.
Төрсний дараа баримтлах дэглэм :
5 хоногт- ээж хүүхэд 2 хамтдаа аль болох орондоо өдрийг өнгөрөөх
10 хоногт- хүүхдээ авч гадагш гарахгүй байх
14 хоногт- ээж ямар нэг ажил хийгүй (гэр цэвэрлэх, хоол хийх гэх мэт)
40 хоног өнгөрсний дараагаар энгийн амьдралын хэвэнд орж болно.
Төрсөн эхчүүдэд тулгардаг асуудлуудын талаар Асуудлыг харин хэрхэн шийдвэрлэх вэ ?
Манай төрсөн эхчүүд мэдэж байгаа байх. Гэртээ гараад хөхний толгой хагарах, шавхрага их гарах, бие тэнхрэхгүй байх гээд энэ бүгдээс болоод хүүхдээ асрахад хүндрэл гардаг. Манай монголчууд ярьдаг. Төрсний дараа холын замд явж болохгүй, хүйтэн юманд гараа хүргэдэггүй, даарч хөрч болохгүй гам барих хэрэгтэй гэдэг. Энэ гамыг гэрийн нөхцөлд барих нь хэцүү. Гам бариагүйгээс олон архаг хууч өвчний үүр болдог. Энэ бүх асуудлыг мэргэжлийн эмч сувилагч нарын хараа хяналтан доор 14-21 хоногийн хугацаанд амраад бүх төрлийн үйлчилгээг цогцоор нь авах боломжтой.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.