Хавар ханатлаа унтаж байгаарай...
Хавар, зуны үед арьсаа сайтар хамгаалж сувилахгүй бол цаг агаарын нөлөөгөөр өнгө нь ганддаг. Ийм үед анхаарах зүйлс:
-Ус их ууж биеийн дотор болоод гадны усны хэмжээг хангалттай байлгах. Шингэн зохих хэмжээгээр ууж, биеийн доторх усны хэмжээгээ хангалттай байлгаарай. Байнга усанд орох, нүүрээ угаавал арьсанд ус нөхвөрлөж, чийглэг байлгаж чадна. Үүнээс гадна нүүрээ уураар үлээлгэж байвал маш сайн.
-Ханатлаа унтаж, сайтар амрах. Нар, салхинд арьсны шим тэжээл алдагдаж, сэвтэж хорогдсон арьсны эсийг нөхөн сэргээх шаардлагатай. Орой 22:00 цагаас үүрийн 04.00 цагийн хооронд арьс сэргэх хамгийн таатай үе.
-Шим тэжээлээ илүү нөхөж байх. Витамин ихтэй ногоо, жимс, өндөг болон зөгийн бал зэрэг нь арьсны солилцооны чадавхийг нэмэгдүүлнэ.
-Нүүрээ илж, массаж хийх. Өглөө бүр нүүрний булчин, цусан судлын чиглэл дагуу хоёр гараараа алгуурхан хэдэн минут илж байвал цусны эргэлт болон эсийн ялгаралд сайн бөгөөд арьсны тослогийг ч нэмэгдүүлнэ.
-Сэтгэл санаагаа тайван байлгах. Арьсны мэдрэлийн эс тархины эзэмшилд байдаг учраас санаа сэтгэл тайван бус, айж цочих зэрэг нь арьсны цусны эргэлтэд нөлөөлж, шим тэжээл нь алдагддаг учраас царай улбайж, амархан үрчийж өтөлнө.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.