Тулаанч Д.Батгэрэл өрсөлдөгчөө хүнд цохилтоор ялав
АНУ-ын Лас-Вегас хотод /2020.03.08/ UFC-248 тэмцээний хүрээнд тулаанч Д.Батгэрэл Аргентины тулаанч Гуйдо Ганнеттитэй тулалдаж, өрсөлдөгчөө хүнд цохилтоор ялав.
Холимог тулааны дэлхийн хамгийн нэр хүндтэй томоохон холбоодын нэг болох АНУ-ын UFC холбооны анхны Монгол тамирчин билээ. Данаагийн Батгэрэл Дэлхийн шилдэг тулаачид хүч сорьдог UFC холбоотой гэрээ байгуулсан юм.
Тэрбээр Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын харьяат, UFC холбоо, “Team Tungaa” “One team” клубийн тамирчин бөгөөд мэргэжлийн дэвжээнд 8 тулалдаж 6 ялаад байгаа юм.
“One championship” холбооны дэлхийн аварга асан, гавьяат тамирчин Ж.Нарантунгалагийн шавь Д.Батгэрэл 2019 оны наймдугаар сард UFC холбоотой 20 сарын гэрээ байгуулжээ.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.