Ковид-19: Сэжигтэй шинж тэмдэг мэдрэгдвэл өөрийгөө ГЭРТЭЭ ТУСГААРЛА
“Ковид-19” халдвараас урьдчилан сэргийлэх үүднээс Монгол Улсын эрүүл мэндийн салбарын 52275 эмч, эмнэлгийн ажилтнууд бэлэн байдалтай ажиллаж байгааг ЭМЯ-наас мэдээллээ.
Одоогийн байдлаар Монгол Улсад коронавирусний халдварын шинж тэмдэг илрээгүй бөгөөд 901 хүнийг тусгаарлан ажиглаж байна.
ЭМЯ-ны Эмнэлгийн тусламжийн газрын дарга Я.Буянжаргал “ДЭМБ-ын зөвлөхүүд Дархан-Уул, Сэлэнгэ аймагт ажилласан. ДЭМБ-аас өгсөн зөвлөмжийн дагуу хамгаалах хэрэгслийн хувцсыг хэзээ, хаана, хэн, хэрхэн хэрэглэх вэ гэдэг зөвлөмжийг гарган бүх байгууллагад хүргүүлж байгаа. Мөн сэжигтэй тохиолдол илэрвэл хамгийн түрүүнд хаана хандах вэ гэдэг зөвлөмжийг хүргүүлж байна. Иргэддээ хандаж хэлэхэд өвчний сэжигтэй шинж тэмдэг мэдрэгдвэл өөрийгөө гэртээ тусгаарла гэж зөвлөх байна” хэмээлээ.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.