Солонгос паспорттой бол хилээр нэвтрэх шалгалт 10 секунд

Солонгос паспорттой бол хилээр нэвтрэх шалгалт 10 секунд

Олон улсад аялах , бусад орон руу нэвтрэн ороход урт оочер дараалалд зогсохгүй, олон зүйл шалгаах нь багасч илүү хялбар болж байгаа талаар Солонгос улсын аялагч иргэд онцолжээ.
Жишээ нь: Дэлхийн хамгийн олон жуулчид цугладаг, аялал жуулчлалаараа алдартай Итали улсын Ром хот руу нэвтэрч ороход зарцуулах хугацаа урт байдгаараа онцгой. Тэгвэл БНСУ, АНУ, Австрали гурван улсын иргэдэд зориулж автомат шалгагч бүхий хаалгыг ажиллуулж эхэлжээ. Ингэснээр тус улс руу нэвтрэн орох хугацаа багасаж 5 минут ч хүрэхээргүй болж байгаа бөгөөд энэхүү системийг Италиас гадна Европын бусад 14 орон авч хэрэгжүүлж эхэлсэн байна

Мөн Дубайн онгоцны буудал Итали улс шиг автомат шалган нэвтрүүлэх гарц ашиглаж эхэлсэн бөгөөд нэг зорчигчдын орох хугацааг 10 секунд байхаар зорьж ажиллаж байгаа ажээ. Гэхдээ бүх орны иргэд энэ гарцаар орох боломжгүй бөгөөд Азиас БНСУ, Сингапур, Япон улсууд зорчих боломжтой юм байна.

Эдгээр улсуудыг ямар үзүүлэлтээр Солонгосыг сонгож ингэж тусгай хаалгаар зорчих боломж улсын тоонд оруулж байгааг сонирхвол, Инчон олон улсын нисэх онгоцны буудлын автомат шалган нэвтрүүлэх гарцаар тухайн орны иргэдийг мөн харилцан тохиролцож нэвтрүүлэх болон Солонгос улсаас бусад улсад зорчиж буй иргэд харлаж үлддэггүй зэрэг үзүүлэлтийг харгалзан шийдвэрлэдэг байна.
Ташрамд дурдахад Солонгос улсын паспорт бусад 180-д улс руу визгүй зорчих эрхтэй, хамгийн хүчтэй паспорт гэсэн үзүүлэлтийн гуравдугаарт ордог бол Монгол Улс энэ үзүүлэлтийн 75-д Намибияа болон Филиппин улсын хамт бичигдэж байна.
Энэ үзүүлэлтийн хамгийн сүүлийн байранд буюу 98, 99-р байранд Ирак, Афганистан улсууд оржээ.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.