БНСУ-д "ковид19" өвчнөөс болж 20 орчим настай иргэн нас барсан 2 дахь тохиолдол бүртгэгдлээ.

БНСУ-д "ковид19" өвчнөөс болж 20 орчим настай иргэн нас барсан 2 дахь тохиолдол бүртгэгдлээ.

БНСУ-ын Халдварт өвчин судлалын төвийн мэдээлэлснээр Корона вирусын улмаас нас барсан нийт 1675 тохиолдол бүртгэгдсэн бөгөөд 20 орчин насны иргэн нас барсан 2 дахь тохиолдолд өчигдөр гарчээ.

Одоогийн байдлаар 80-аас дээш насны 938, 70-79 нас 463, 60-69 нас 190, 50-59 нас 55, 40-49 нас 14, 30-39 нас 7, 20-29 нас 2 хүн нас барсан тохиолдол бүртгэгдсэн байна.

Өнөөдөр Солонгосын засгийн газар хуралдаж 2 дахь ээлжний вакцинжуулалтанд хамрагдах иргэдийн талаар албан ёсны мэдэгдэл хийх бөгөөд 1 сард Засгийн газраас гаргаж байсан шийдвэрийг дагавал 2 дахь ээлжний вакцинжуулалтанд 65-аас дээш насны ахмадууд, эмнэлэг, эмийн сан зэрэг байгууллагууд болон онгоцны үйлчлэгчид зэрэг хамрагдахаар төлөвлөгдсөн байгаа юм.

Мөн энэ удаад хүүхдийн цэцэрлэг, өдөр өнжүүлэх зэрэг газруудын багш нарыг хамруулах магадлалтай хэмээн үзэж байгаа аж.

Өчигдрийн байдлаар 1000 гаруй иргэд вакцинд хамрагдаж сөрөг шинж тэмдэг илэрсэн 28 дуудлага ирсэн бөгөөд хүнд шинж тэмдэг илэрсэн болон нас барсан тохиолдол одоогоор илрээгүй байна.

 

Эх сурвалж :  https://www.yna.co.kr/view/AKR20210314035600530?input=1195m 

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

БНСУ-д зай барих журмыг дахин хоёр долоо хоногоор сунгахаар боллоо. 2021-03-12

БНСУ-д “ковид19” шинээр бүртгэгдсэн тохиолдол 490 хүн илэрчээ... 2021-03-13

Вакцины сөрөг урвал 674-ээр нэмэгдэж нийт 8322 тохиолдол боллоо. 2021-03-13

БНСУ-д “ковид19” шинээр бүртгэгдсэн тохиолдол 382 хүн илэрчээ... 2021-03-15

БНАСАУ АНУ-д "хариу өгөхгүй" байна. 2021-03-15

БНСУ-д "ковид19" өвчнөөс болж 20 орчим настай иргэн нас барсан 2 дахь тохиолдол бүртгэгдлээ. 2021-03-15

БНСУ-д коронавирусаар халдварласан тохиолдол 382-оор нэмэгдэж нийт 96,017-д хүрэв. 2021-03-15

БНСУ-д 75-аас дээш насны ахмад настанд “Pfizer”, 65-74 насны ахмад настанд“Астра Zeneca “ вакциныг тарина. 2021-03-15

БНСУ-д Хөдөлмөрийн гэрээгээр ажилласан хугацааны даатгалын буцаан олголтыг авах боломжтой 2021-03-15

БНСУ-д “ковид19” шинээр бүртгэгдсэн тохиолдол 363 хүн илэрчээ... 2021-03-16

Шороон шуурга өнөөдөр Өмнөд Солонгост хүрсэн. 2021-03-16