Дотор муухайрч, бөөлжис цутгахыг зогсоох аргууд

Дотор муухайрч, бөөлжис цутгахыг зогсоох аргууд

Дотор муухайрч, бие гэдэс өвдөж, бөөлжих нь заримдаа тэсэхийн аргагүй мэдрэмжийг төрүүлдэг. Тэгвэл өнөөдөр бид та бүхэндээ үүнийг эмчилж болох 12 аргыг танилцуулж байна.

Бүү хэвт

Хэвтэх үед ходоодны шүүс улаан хоолой руу дээшилдэг, улмаар бөөлжис хүрч, бие тавгүйтдэг. Үүний улмаас юм идэснийхээ дараа хэвтэж болохгүй гэж зөвлөдөг юм шүү дээ. Мөн гэдэсний булчингаа суллаж, ходоод гэдсээ шахахаас сэргийлээрэй. Хэрвээ таны дотор муухайрвал, сандал дээр хөдөлгөөнгүй суухыг зөвлөж байна.

Цонх нээх эсвэл сэнсний урд суух

Ингэж та өөрөөсөө ялгарах муухай үнэрийг арилгана. Цэвэр агаар дотор муухайрлыг арилгадаг. Ийм учраас л олон хүнтэй газар, автобусанд ухаан алдсан хүмүүсийн салхи, агаарын замыг тавьж өгдөг юм.

Хүйтэн жин тавих

Дотор муухайрсан үед биеийн халуун ихсэх магадлалтай. Шилэн хүзүүн дээрээ хэдэн минутын турш хүйтэн алчуур, жин тавь. Энэ нь халуун буулгаж, бөөлжих мэдрэмжийг бууруулдаг.

Гүнзгий амьсгаа ав

Хэрвээ та стресс эсвэл айснаасаа болоод дотор муухайрсан үед гүнзгий авах нь хамгийн энгийн бөгөөд зөв арга юм. Хамраараа гүнзгий амьсгаа аваад 3 секунд цээжиндээ түгжээд, амьсгаагаа удаан гаргаарай. Үүнийг дахин хэд хэдэн удаа давт.

Өөрийгөө сатааруул

Бие тань тавгүй байгаад анхаарлаа хандуулж биеэ чагнах тусам таны бие улам муудна. Ном уншиж, кино үзэхийг оролд. Хэрвээ та ажил дээрээ байгаа бол хэдэн удаа гүнзгий амьсгалаад, өөрийгөө завгүй байлгах тал дээр анхаараарай.

Шингэн зүйл сайн уух

Зарим тохиолдолд шингэний дутагдалаас болж дотор муухайрч, бөөлжих нь бий. Гэхдээ нэг дор их хэмжээгээр уувал таны биеийн байдал улам л дордоно. Оронд нь бага багаар бүтэн өдрийн турш уухыг оролдох нь зөв. Хэрвээ та ердийн ус уумааргүй байгаа бол бага зэрэг амталсан ус эсвэл кофейнгүй цай уугаарай.

Алтан товч цэцгийн цай уух

Алтан товч цэцэг нь бөөлжих, дотор муухайрлыг арилгадаг байгалийн ангаагч. Үүнээс гадна энэ цайг ууснаар тайвширч, бах бөх унтахад тусалдаг юм. Халуун усанд амны халба цэцэг хийгээд, 5 минут хандлаад уугаарай.

Лимон үнэрлэ

Лимонд ходоодны үйл ажиллагаанд ашигтай хүчил агуулагдаж байдаг. Хэрвээ өтгөн хатах, гэдэсний түгжрэлээс болж дотор муухайрсан бол лимонтой бүлээн ус ходоодны үйл ажиллагаанд сайнаар нөлөөлнө. Гэхдээ тунгийн ихдүүлж болохгүй, учир нь хэт хүчтэй, их лимонтой ус уувал дотор илүү ихээр муухайрах болно.

Лимонтой ус уухгүйгээр зүгээр үнэртэх нь хүртэл дотор муухайрсан үед үр дүнтэй. Эфирийн тос юм уу, шинэхэн зүссэн лимон үнэрэлээрэй.

Зүсэм цагаан гаа идээрэй

Цагаан гаа нь бөөлжилтийн эсрэг их үр дүнтэй хүнс юм. Бөөлжис хүрсэн үед жижигхэн зүсэм цагаан гаа ид эсвэл цагаан гаатай цай уугаарай.

Гаа ид

Гаа хүлхэх юм уу, гаатай цай уу. Мөн эфирийн тосны үнэр, гаатай ургамлын навчны үнэр бөөлжилтийг дардаг.

Газтай ундаа битгий уу

Газтай ундаа уусны дараа гэдэс хийгээр дүүрч, огиулж хэхрүүлдэг шүү дээ. Харин дотор нь агуулагдах элсэн чихэр нь эсэргээрээ дотор улам муухайруулдаг. Хэрвээ танд газтай ундаанаас өөр уух зүйл байхгүй байгаа бол газ нь гартал хүлээж байгаад уухыг зөвлөж байна.

Хүнд хоол битгий ид

Бөөлжилтийг зогсоохын тулд гадил, үзэм, алимны нухаш идэхийг зөвлөдөг. Мөн соусгүй макараон, төмсний хучмал, чанасан өндөг идэж болно. Харин шарсан хуурсан хоол, сүү сүүн бүтээгдэхүүн хэрэглэхээ түр азнаарай.

Хэрвээ та ямар нэг өөр шалтгааны улмаас бөөлжиж, дотор тань муухайрч байвал цаг алдалгүй эмчид хандаарай. Цээжээр хатгаж, бөөлжиж байвал зүрхний шигдээс болох гэж байгааг сэрэмжлүүлнэ. Харин толгой хүчтэй өвдөж, толгой эргэж, бөөлжиж байвал энэ нь таны мэдрэлийн системтэй холбоотой байж болно. Тиймээс ямар ч нөхцөлд эмчид хандах нь зөв.

 

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.