УОК: Франц иргэнийг 14 хоног тусгаарлах зөвлөмж өгсөн ч биелүүлээгүй

УОК: Франц иргэнийг 14 хоног тусгаарлах зөвлөмж өгсөн ч биелүүлээгүй

Москва - Улаанбаатар чиглэлийн онгоцоор энэ сарын 2-ны өдөр Монголд ирсэн Франц улсын иргэнээс урьдчилсан шинжилгээгээр шинэ төрлийн коронавирус илэрч, шинжилгээ нь батлагдаад  байна.

Тус иргэнийг анх Монгол Улсын хилээр орж ирэхэд даруйд өөрийгөө гэртээ 14 хоног тусгаарлан хянах зөвлөмж өгсөн ч зөвлөмжийг биелүүлэлгүй олон хүмүүстэй уулзаж,  олон газраар явсан талаар Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл мэдээлэл өгөөд байна. Тэрбээр өнгөрсөн хугацаанд 120 гаруй хүнтэй уулзсан аж.

Франц иргэнтэй онгоцоор хамт ирсэн 120 хүний 40 гаруй хүн нь халдвар авсан байх эрсдэлтэй гэж үзэж буй юм. Түүнтэй уулзсан 1, 2, 3 дугаар хавьтлын 500 гаруй хүнийг тогтоох, хяналт авах ажил эхлээд байна.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.