Алтны ханш 2012 оноос хойш ХАМГИЙН ӨНДӨР ҮНЭД хүрлээ

Алтны ханш 2012 оноос хойш ХАМГИЙН ӨНДӨР ҮНЭД хүрлээ

Нью-Йоркийн COMEX бирж дээр унц алтны ханш 1700.60  ам.долларт хүрлээ. Коронавирус болон дэлхийн газрын тосны салбарын тоглогчдын хооронд үл ойлголцол шинээр үүсэж буй нь ийнхүү алтны ханшийг 2012 оноос хойшх буюу сүүлийн найман жилийн хугацаан дахь хамгийн өндөр үнэд хүргэлээ.

Сануулахад, өнгөрсөн нэгдүгээр сарын эхээр Ираны тал Ирак дахь АНУ-ын цэргийн хоёр баазад цохилт өгсний дараа дэлхийн зах зээл дээрх алтны ханш 2.77 хувиар өсөж, 1603.35 ам.долларт хүрч байсан билээ.

Алт  нь хеж буюу валютын ханшийн өөрчлөлтийг эрсдэлээс хамгаалах гол хэрэгсэл болдог. Тэр ч утгаараа хөрөнгө оруулагчид, улс орнууд дэлхийн зах зээл дээр нөхцөл байдал хурцдах үед эрсдэлийн хамгаалалт болгож алт худалдан авах нь нэмэгддэг юм. 


Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.