Австралид бүртгэгдсэн коронавирусний халдварын тохиолдлын тоо 100 болжээ

Австралид бүртгэгдсэн коронавирусний халдварын тохиолдлын тоо 100 болжээ

КАНБЕРРА. /ABC/. Австралид даваа гарагт коронавирусний халдварын 20 шинэ тохиолдол бүртгэгдсэнээр нийт халдвар авсан хүний тоо 100 боллоо гэж тус улсын Эрүүл мэндийн газар мэдээлсэн байна.


Австралид өнөө өглөөний 11 цагийн байдлаар халдвар авсан хүний тоо 100 хүрснээс 22 хүн эдгэрч, гурван хүн нас баржээ. Мөн тэдгээр тохиолдлын 11 нь “Diamond Princess” хөлөг онгоцны зорчигчид бөгөөд тэдний дундаас нэг хүн нас баржээ.


Австралид бүртгэгдсэн тохиолдлуудыг мужаар авч үзвэл, Шинэ Өмнөд Уэльст 54, Квинсленд, Викториад тус тус 12, Өмнөд Австралид 6, Баруун Австралид 4, Тасманиад 2 тохиолдол илэрсэн байна. 

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.