Франц иргэнтэй хамт ирсэн Английн иргэнийг Увс аймагт ТУСГААРЛАЛАА
COVID-19 өвчний халдвар авсан нь батлагдсан Франц улсын иргэнтэй нэг онгоцонд ирсэн Англи улсын иргэнийг өнөөдөр /2020.03.10/ Увс аймагт тусгаарлалаа.
Энэ талаар Увс аймгийн Засаг даргын Тамгын газрын хэвлэл мэдээллийн ажилтнаас тодруулахад “Франц улсын иргэнтэй "Аэро Монголиа"-ийн онгоцонд зэргэлдээ суудалд сууж явсан Англи улсын иргэн гуравдугаар сарын 5-ны өдөр Увс аймагт иржээ. Одоогоор Англи улсын иргэн Увс аймгийн Бөхмөрөн сумын Хотгорын уурхайн ойролцоо хөдөлгөөнөө зогсоосон байдалтай байгаа юм байна.
Тус иргэн Увс аймгийн “Ундармал улаан сарнай” ресторанд хоол идэж, Хишигт 1, 2 супермаркетуудаар үйлчлүүлсэн байна. Яг одоо Увс аймгийн онцгой комисс хуралдаж байгаа бөгөөд, тус иргэнийг байгаа газар нь үргэлжлүүлэн тусгаарлаж, шинжилгээ авахаар ажиллаж байна” гэлээ.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.