Орон нутгийн галт тэрэгний хөдөлгөөнийг дахин зогсоов

Орон нутгийн галт тэрэгний хөдөлгөөнийг дахин зогсоов

Улсын онцгой комиссын өнөөдрийн хуралдааны шийдвэрийн дагуу, орон нутгийн бүх чиглэлийн галт тэрэг аялахгүй болсныг УБТЗ ХНН-ээс мэдэгдлээ. 

Тодруулбал, 3 дугаар сарын 10-ны 07:00 цагаас эхлэн 3 дугаар сарын 16-ны өдрийн 07:00 цаг хүртэл орон нутгийн хот хоорондын тээврийн хөдөлгөөнийг зогсоосон тул Орон нутгийн чиглэлд зорчигчийн галт тэрэг аялахгүй болохыг мэдэгджээ.

Дээрх хугацаанд зорчигчийн галт тэргээр зорчихоор тасалбар худалдан авсан зорчигчдын тасалбарыг шимтгэл хураамжгүй буцаалт хийнэ. Төмөр замын тасалбар худалдах бүх кассанд очиж буцаах боломжтойг мэдээллээ

Өнөөдрийн орон нутгийн чиглэлд аялах бүх галт тэрэг явахгүй болсон тул тасалбараа яаралгүйгээр буцаах боломжтой. Өнөөдөр аялах Улаанбаатар-Эрхүү чиглэлийн № 305-р галт тэргээр зөвхөн гадаадын иргэнийг тээвэрлэнэ. Холбогдох утас 1900-1949 гэсэн байна. 


Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.