Хяналтаа сайжруулж, хамтдаа сэргийлэхийг уриаллаа
Сэлэнгэ аймгаас гарах тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг 2020 оны 03 дугаар сарын 16-ны өдөр хүртэл хязгаарлалаа.
Нийслэл, аймаг, сумдаас гарах тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 07:00 цагаас энэ сарын 16-ны өдрийн 07:00 цаг хүртэл хугацаанд түр хязгаарлах шийдвэрийг Улсын онцгой комисс гаргасан. Энэхүү шийдвэртэй холбогдуулан Сэлэнгэ аймгийн хэмжээнд 22 хяналтын цэгийг байгууллаа. Эдгээр цэгүүдэд аймгийн Цагдаагийн газраас хяналт шалгалт явуулан ажиллаж байна. Тус байгууллагын зүгээс иргэд олон нийтийг баттай эх сурвалжийн мэдээлэлд итгэж, хувийн ариун цэврээ сайтар сахин, амны хаалтыг тогтмол хэрэглэж, хяналтын цэгт үүрэг гүйцэтгэж байгаа алба хаагчдад хүндрэл учруулахгүй байхыг анхаарууллаа.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.