НОК-ын албан хаагчдад тусгай зориулалтын хамгаалалтын хувцас хандивлав.

НОК-ын албан хаагчдад тусгай зориулалтын хамгаалалтын хувцас хандивлав.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар 2021 оны гуравдугаар сарын 18-ны өдөр Нийслэлийн Онцгой комиссын Шуурхай штабын албан хаагчидтай хуралдлаа.

Энэ үеэр “Бид Монголд үйлдвэрлэв” ТББ-ын тэргүүн Г.Майцэцэг нийгмийн хариуцлагынхаа хүрээнд Нийслэлийн Онцгой комиссын албан хаагчдад тусгай зориулалтын хамгаалалтын 200 хувцас хандивлаж, Хотын даргад гардуулж өгсөн юм. Г.Майцэцэг "Цар тахлаас хамгаалах, салхи нэвтэрдэггүй, гадаргууд вирус тогтдоггүй тусгай зориулалтын хувцсыг өнгөрсөн 2020 оноос үйлдвэрлэж эхэлсэн бөгөөд дэлхийн стандартаар хийсэн" гэж байлаа. Тиймээс цар тахлын онцгой нөхцөлд ажиллаж байгаа цагдаа, онцгой байдал, мэргэжлийн хяналтын ажилчдад тусгай зориулалтын хувцсыг хандивлаж байгаагаа илэрхийлсэн юм.

Мөн тус хамгаалалтын хувцсыг үйлдвэрээс гарах үед Нийслэлийн Онцгой комисс анх худалдан авч байсан учраас өнөөдөр Цэргийн баярыг тохиолдуулан талархлаа илэрхийлж хандив өгч байгаа гэлээ.

 

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.