ШӨХТГ: Бүх аймагт орон тооны улсын байцаагчтай болно

ШӨХТГ: Бүх аймагт орон тооны улсын байцаагчтай болно

Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын үйл ажиллагааг иргэд, олон нийтэд хүртээмжтэй болгохын тулд бүх аймгуудад Улсын байцаагч томилон ажиллуулахаар зорьж байгаа билээ. Энэ ажлын хүрээнд одоогийн байдлаар Орхон, Дархан-Уул, Өвөрхангай, Баянхонгор, Говь-Алтай аймгуудад ШӨХТГ-ын Улсын байцаагчийг томилоод байна.

Харин Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан орон нутагт Өрсөлдөөний тухай хууль, Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хууль, Зар сурталчилгааны тухай хууль, Зөрчлийн тухай хууль, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулиудын хэрэгжилтийг хангуулах, ингэхдээ төрийн үйлчилгээг орон нутаг, анхан шатны нэгжид хүргэхээр Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас 2021 онд дэвшүүлсэн зорилтуудыг дэмжиж ажиллахыг Шадар сайд аймгийн Засаг дарга нартай байгуулах 2021 оны гэрээнд тусгалаа.

Тус гэрээнд Өрсөлдөөн, Хэрэглэгчийн эрхийг хамгаалах хууль, тогтоомж болон бусад холбогдох хууль тогтоомжийг орон нутагт хэрэгжүүлэх орон тооны улсын байцаагчтай болох, тэдний ажилд шаардагдах төсөв, цалин, урамшуулал /нэмэгдэл хөлс/- ыг орон нутгийн төсөвт тусган олгох, тэдний ажиллах нөхцөлийг бүрдүүлж бүх талын дэмжлэг үзүүлэхээр тусгасан байна.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

С.Дулам: Төрийн албан хаагчийн үндэсний бичгийн мэдлэгийн түвшинг тогтоох нь чухал ач холбогдолтой 2021-03-19

УИХ: Дархлаажуулалтын явцын талаарх Шадар сайдын мэдээллийг сонслоо. 2021-03-19

Монгол залуус Миссуригийн их сургуульд хөнгөлөлттэй үнээр суралцана. 2021-03-19

НОК-ын албан хаагчдад тусгай зориулалтын хамгаалалтын хувцас хандивлав. 2021-03-19

PCR шинжилгээгээр 160 хүнээс коронавирус илэрлээ. 2021-03-19

ШӨХТГ: Бүх аймагт орон тооны улсын байцаагчтай болно 2021-03-19

ЭМЯ: Япон Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Кобаяши Хироюкиг хүлээн авч уулзлаа 2021-03-19

Малчдад тэжээл олгох ажил амжилттай хэрэгжиж байна 2021-03-19

Тусгай үүргийн онгоцоор 153 иргэн эх оронд ирлээ 2021-03-19

Гадаадын иргэд хөрөнгө оруулалтын ангиллын виз авах сонирхол их байна 2021-03-19

ХҮН-аас Сангийн сайд болон Нийслэлийн Засаг даргад шаардлага хүргүүлэв 2021-03-19