PCR шинжилгээгээр 160 хүнээс коронавирус илэрлээ.

PCR шинжилгээгээр 160 хүнээс коронавирус илэрлээ.

Өнгөрсөн 24 цагт хийсэн PCR шинжилгээгээр 160 хүнээс коронавирус илэрлээ. Энэ нь коронавируст халдвар дотоодод бүртгэгдэж эхэлснээс хойших хамгийн их үзүүлэлт болж байна. 

ХӨСҮТ, ЗӨСҮТ болон дүүргүүдийн лаборатори, аймгуудад ажиллаж байгаа салбар лабораториудад нийт 24 482 хүнд шинжилгээ хийжээ.

Шинээр бүртгэгдсэн халдварын тохиолдлын 141 нь ойрын хавьтал байгаа бөгөөд 19 хүний халдварын эх үүсвэрийг тодорхойлохоор ажиллаж байна. 

Эдгээр хүмүүс БЗД-ийн 4, 14 дүгээр хороо, БГД-ийн 7 дугаар хороо, СБД-ийн 11, 12 дугаар хороо, СХД-ийн 3, 8, 25, 37 дугаар хороо, ХУД-ийн 20 дугаар хороонд амьдардаг  иргэд аж.

Өнөөдрийн байдлаар, дотоодын халдвар 4125, гадаадаас зөөвөрлөгдсөн 425, Улаанбаатар хотод 3767, аймаг орон нутагт 358 тохиолдол тус тус бүртгэгдээд байна.

Манай улсад өнөөдрийн байдлаар, “COVID-19” халдварын нийт 4 658 тохиолдол бүртгэгдсэнээс 3 296 нь эдгэрчээ.

Өнгөрсөн 24 цагийн хугацаанд 84 хүн эдгэрч эмнэлгээс гарсан байна. ХӨСҮТ, Цэргийн төв эмнэлэг, “Эх нярай, эмэгтэйчүүдийн төв-2”, СБД, СХД, Завхан, Төв аймгийн нэгдсэн эмнэлэгт коронавирусний улмаас нийт 1284 хүн эмчлүүлж байгаагаас 1138 нь хөнгөн, 136 нь хүндэвтэр, 7 нь хүнд, гурван хүний биеийн байдал нэн хүнд байдалтай байгаа аж.

Халдварын тохиолдлууд өдөр ирэх тусам нэмэгдэж байгаа тул иргэд хамгийн энгийн, үр дүнтэй арга болох гараа угаах, амны хаалт зүүх, хүн хоорондын зай барих, агаар сэлгэлт, ариутгалыг тогтмол хийх зэрэг арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг ХӨСҮТ-өөс сануулав.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

МАН-ын дарга У.Хүрэлсүх зөвлөхөөрөө Д.Оюунхорол, Т.Мөнхсайхан нарыг томилжээ. 2021-03-19

С.Дулам: Төрийн албан хаагчийн үндэсний бичгийн мэдлэгийн түвшинг тогтоох нь чухал ач холбогдолтой 2021-03-19

УИХ: Дархлаажуулалтын явцын талаарх Шадар сайдын мэдээллийг сонслоо. 2021-03-19

Монгол залуус Миссуригийн их сургуульд хөнгөлөлттэй үнээр суралцана. 2021-03-19

НОК-ын албан хаагчдад тусгай зориулалтын хамгаалалтын хувцас хандивлав. 2021-03-19

PCR шинжилгээгээр 160 хүнээс коронавирус илэрлээ. 2021-03-19

ШӨХТГ: Бүх аймагт орон тооны улсын байцаагчтай болно 2021-03-19

ЭМЯ: Япон Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Кобаяши Хироюкиг хүлээн авч уулзлаа 2021-03-19

Малчдад тэжээл олгох ажил амжилттай хэрэгжиж байна 2021-03-19

Тусгай үүргийн онгоцоор 153 иргэн эх оронд ирлээ 2021-03-19

Гадаадын иргэд хөрөнгө оруулалтын ангиллын виз авах сонирхол их байна 2021-03-19