Шатахууны үнэ, импортын нийлүүлэлт тогтвортой, хэвийн байна
Коронавирустэй холбоотойгоор иргэд шатахуун их хэмжээгээр нөөцөлж байна гэсэн мэдээлэл байгаа. Тэгвэл Монгол Улсын шатахууны ханган нийлүүлэлт хэвийн байна гэсэн мэдээллийг УУХҮ-ийн сайд Д.Сумъяабазар Улсын Онцгой комиссын хуралдаанд танилцууллаа.
Тэрбээр “Шатахууны үнэ, импортын нийлүүлэлт хангамж тогтвортой, хэвийн байна. Зохиомлоор хөөрөгдөл үүсгэхгүй байх, худал мэдээлэлд автахгүй байхыг анхаарна уу” гэлээ.
Эрэлт, нийлүүлэлт хэвийн байхад зах зээлд хэвийн бус байдал үүсгэж, зохиомол худалдан авалт үүсгэх нь хууль зөрчсөн үйлдэл. Тийм үйлдэл гаргаж байгаа хүмүүсийн талаарх мэдээллийг хууль хяналтын байгууллагад өгч, хариуцлага хүлээлгэх ёстой гэсэн байр суурийг тэрбээр илэрхийллээ. Мөн тэрбээр шатахууны үнэ буурах нөхцөл бүрдэж байгаа гэж мэдэгдсэн.
Шатахууны үнийг ямар шат дарааллаар буулгах, шатахууны нөөц ямар байгаа талаарх тоон мэдээллийг АМГТГ-аас албан ёсоор одоо өгөх аж.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.