ШӨХТГ: Шатахууны үнийг үндэслэлгүй нэмсэн ААН-д хариуцлага тооцно
Шатахуун импортлогч аж ахуйн нэгжүүдийг шатахууны үнийг энэ сарын 17-ноос өмнө бууруулах шаардлага хүргүүлсэн талаар ШӨХТГ-аас өнөөдөр мэдээллээ. “Газрын тосны бүтээгдэхүүний хангамж, үнийг тогтворжуулах асуудлыг зохион байгуулах, хяналт тавих үүрэг бүхий төр хувийн хэвшил, иргэний нийгмийн байгууллагуудын хамтарсан зөвлөл” энэ сарын 4-нд хуралджээ. Хуралдаанаар, шатахууны худалдаа эрхлэгч аж ахуй нэгжүүдийн жижиглэн борлуулалтын үнийн өөрчлөлтөд байнгын хяналт тавьж, үнээ үндэслэлгүйгээр нэмсэн бол тусгай зөвшөөрлийг нь түдгэлзүүлэхийг ШӨХТГ-т үүрэг болгожээ. Энэ дагуу шатахуун импортлогч 37 компанид шатахууны үний дэлхийн зах зээлийн үнэтэй уялдуулан буулгах шаардлага хүргүүлсэн байна. Уг шаардлагыг энэ сарын 17–ны дотор биелүүлээгүй тохиолдол, аж ахуйн нэгжийн тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлэх, хүчингүй болгох саналыг УУХҮЯ-нд хүргүүлнэ гэлээ.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.