Үнээ нэмсэн ААН-ийг 5-20 сая төгрөгөөр торгож, тусгай зөвшөөрлийг нь цуцална

Үнээ нэмсэн ААН-ийг 5-20 сая төгрөгөөр торгож, тусгай зөвшөөрлийг нь цуцална

Монгол Улсад ажиллаж, амьдардаг Франц улсын иргэнээс шинэ коронавирусний халдвар илэрч, анхны тохиолдол бүртгэгдлээ.

Улсын онцгой комисс өнөөдөр /2020.03.10/ өглөө шуурхай хуралдаж, энэ сарын 17-ны өдрийг хүртэл нийтийн тээврийн үйлчилгээнд гарах автобусны тоог 50 хувиар бууруулах чиглэлийг нийслэлийн Нийтийн тээврийн газрын удирдлагуудад өглөө.

Мөн Улаанбаатар хот, аймаг сумаас гарах, хот руу орох, хот хоорондын тээвэр, хувийн автомашин, орон нутгийн нислэгийн хөдөлгөөнийг гуравдугаар сарын 16-ны өдрийн 07:00 цаг хүртэл хориглосон.

Шаардлагатай тохиолдолд нийслэлийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй өргөн хэрэглээний зах, худалдааны төвүүдийн ажлын цагийг хязгаарлах арга хэмжээг авч ажиллахыг холбогдох албаныханд үүрэг болгосон юм. 

Иргэд өнөөдөр өглөөнөөс хойш хүнсээ ихээр базааж, зах худалдааны төвүүдийн ачаалал нэмэгдэж байна. Үүнийг дагаад зохиомол хомсдол болон үнийн хөөрөгдөл үүсэх төлөвтэй байна.

Энэ талаар Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын  Хэрэглэгчийн эрхийг хамгаалах газрын дарга С.Цэрэндуламаас тодрууллаа.

Тэрбээр “Гуравдугаар сарын 10-ны өдрийн 15 цагийн байдлаар өргөн хэрэглээний бараа, бүтээгдэхүүн, маск, ариутгагч бодистой холбоотой 11 иргэдээс гомдол ирсэн. ШӨХТГ-ын даргын шийдвэрийн дагуу нийслэлд үйл ажиллагаа явуулдаг дөрвөн зах, худалдааны төвд шалгалт хийж байна.

ААН-үүд зохиомол хомсдол үүсгэж, үнийн хөөрөгдөл үүсгэхгүй байх үүрэгтэй. Онцгой байдлын үед биенесийн байгууллагууд үнээ нэмдэг асуудал байж болохгүй. ШӨХТГ үндэслэлгүйгээр үнэ нэмсэн асуудалд хяналт тавин ажиллаж байна. Хэрвээ зохиомол хомсдол үүсгэж, бараа бүтээгдэхүүнийхээ үнээ нэмсэн тохиолдолд Монгол Улсын Зөрчлийн тухай хуулийн дагуу ААН-ийг 5-20 сая хүртэлх төгрөгийн торгууль ногдуулна. Мөн тухайн ААН-ийн тусгай зөвшөөрлийг цуцлах хүртэл арга хэмжээ авна. Бид утасны энгийн тарифаар үйлчилдэг 1800-1284 дугаарын утсаар хэрэглэгчийн гомдол саналыг хүлээн авч байна. Одоогийн байдлаар ” гэв.

Хүнс, хөдөө, аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ч.Улаан өргөн хэрэглээний бараа болон мах, гурилны нөөц хангалттай байгаа тухай мэдэгдсэн. Өчигдрөөс эхлэн нөөцийн махыг 279 цэгээр худалдаалж байна

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.