Халдвартай иргэний үйлчлүүлсэн газруудыг битүүмжиллээ

Халдвартай иргэний үйлчлүүлсэн газруудыг битүүмжиллээ

Москва - Улаанбаатар чиглэлийн онгоцоор энэ сарын 2-ны өдөр Монгол Улсад ирсэн Франц улсын иргэнээс урьдчилсан шинжилгээгээр шинэ төрлийн коронавирус илэрч, шинжилгээний хариу эерэг гараад байна. Дээрх тохиолдолтой холбогдуулан Улсын онцгой комисс өнөөдөр өглөө 06.00 цагаас хуралдаж, халдвартай иргэний явсан газруудыг асуумжаар тогтоон, үйл ажиллагааг нь зогсоох шийдвэр гаргасан юм.

Яг одоо дээрх иргэний үйлчлүүлсэн "Баянгол" зочид буудал, "KFC" , "Ариг рамен", "Веранда" ресторануудыг албаныхан битүүмжилж, ариутгал хийж байна.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.