ХӨСҮТ-ийн захиралаар Л.Баттөрийг томилжээ

ХӨСҮТ-ийн захиралаар Л.Баттөрийг томилжээ

Эрүүл мэндийн сайд С.Энхболдын тушаалаар ХӨСҮТ-ийн захирал Д.Наранзулийг үүрэг ажлаас чөлөөлжээ. Түүний оронд Анагаах ухааны доктор, дэд профессор Л.Баттөрийг томилсон байна. Тэрбээр 2016-2020 оны хооронд Төрийн тусгай албаны эмнэлгийн захирлаар ажиллаж байсан бөгөөд АШУҮИС-ийн эмнэлэг хариуцсан дэд захирлаар 2020 оноос өдийг хүртэл ажиллажээ. 

Тэгвэл ХӨСҮТ-ийн захирлаар байсан Д.Нямхүүгийн оронд томилогдсон Д.Наранзулыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх шалтгаан нь саяхан олон нийтэд ил болсон ХӨСҮТ-ийн ажилтны зөрчил, гэмт хэрэгтэй холбоотой аж. Учир нь, ХӨСҮТ-ийн ажилтан бусдаас авлига авч, халдварын шинжилгээний хариуг хуурамчаар үйлддэг байсан нь хуулийн байгууллагаар тогтоогдоод байгаа билээ. 

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.