ХӨСҮТ-ийн сувилагч хуурамч шинжилгээний хариу гаргасан нь тогтоогджээ

ХӨСҮТ-ийн сувилагч хуурамч шинжилгээний хариу гаргасан нь тогтоогджээ

ХӨСҮТ-ийн тандалт судалгааны албаны сувилагч өөрийн хамаарал бүхий этгээдэд PCR шинжилгээний хариуг хуурамчаар гаргаж өгсөн нь тогтоогдсон талаар ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн дарга Б.Баатархүү өнөөдөр мэдээлэв. 

ХӨСҮТ-ийн ажилтан танил хүмүүсийн шинжилгээг хуурамчаар үйлддэг, нөхрийнхөө өмнөөс шинжилгээ өгдөг үйлдэл илэрсэн талаар Шадар сайд өмнө нь мэдээлж байсан. Уг асуудлаар ХӨСҮТ-өөс цагдаагийн байгууллагад шалгуулах хүсэлтээ энэ сарын 17-нд гаргажээ. Шалгалтаар, шинжилгээ өгөөгүй хүнд хуурамч хариу гаргасан зөрчлийг илрүүлсэн байна. Мөн ХӨСҮТ-ийн албан тушаалтнууд цар тахлын үед мөнгө завшсан зэрэг бусад хууль бус хэргийг Авлигатай тэмцэх газарт шилжүүлжээ.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.