Эх үүсвэр тодорхойгүй 11 тохиолдол илэрлээ

Сүүлийн 24 цагт улсын хэмжээнд 16 лаборатоид 15,293 сорьцод шинжилгээ хийхэд 148 хүнээс коронавирусний халдвар илэрсэн талаар ЭМЯ-наас өнөөдөр мэдээлэв.
Тодруулбал, 143 нь Улаанбаатар хотод, 5 нь Хөвсгөл аймагт илэрсэн халдварын тохиолдол байна. Эдгээр иргэдийн 137 нь ойрын хавьтал бөгөөд 11 хүний халдварын эх үүсвэрийг тогтоохоор ажиллаж байна. Халдварын эх үүсвэр тодорхойгүй хүмүүс нь Налайх дүүргийн 4 дүгээр хороо, Баянзүрх дүүргийн 13,20 дугаар хороо, Баянгол дүүргийн 3, 6, 8 дугаар хороо, Сонгинохайрхан дүүргийн 34, 35, 37, 42 дугаар хорооны иргэд байна.
Улсын хэмжээнд нийт халдварын тохиолдол 4806 болсон бол сүүлийн 24 цагт 55 хүн эдгэрч, эдгэрсэн хүний тоо 3351 боллоо. Улаанбаатарт халдварын тохиолдол 3910 болж байна.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.