Цагааннуур боомтоор энэ сарын 11-нээс эхлэн монгол иргэдийг гаргахгүй
Баян-Өлгий аймгийн Цагааннуурын шалган нэвтрүүлэх боомтоор энэ сарын 11-нээс эхлэн энэ сарын 29-ний өдрийг хүртэл Монгол Улсын иргэдийг гаргахгүй талаар аймаг дахь Гаалийн газрын дарга С.Хавал мэдээллээ.
"Улсын Онцгой комиссын шийдвэрээр манай улсын иргэдийг автозамын боомтоор ОХУ руу зорчихыг түр зогсоосон. Түүнчлэн ОХУ-аас Монгол Улс руу ирэх гадаадын иргэд, иргэншилгүй хүмүүсийн хөдөлгөөнийг ч хязгаарласан байгаа" гэж тэрээр хэллээ.
Харин Казахстан болон ОХУ-аас эх орондоо ирэх Монгол Улсын иргэдийн болон ачаа тээвэрт хязгаарлалт байхгүй гэлээ.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.