Франц иргэнтэй хамт ирсэн монголчуудын ШИНЖИЛГЭЭ СӨРӨГ ГАРЧЭЭ

Франц иргэнтэй хамт ирсэн монголчуудын ШИНЖИЛГЭЭ СӨРӨГ ГАРЧЭЭ

Энэ оны гуравдугаар сарын 2-ны өдөр Москва-Улаанбаатар чиглэлийн “Аэрофлот” компанийн онгоцоор ирсэн Бүгд Найрамдах Франц Улсын иргэнээс Шинэ коронавирусийн халдвар илрээд байгаа билээ.

Дээрх иргэнтэй хамт нэг нислэгээр ирсэн 120 гаруй зорчигч, нисэх багийн бүрэлдэхүүнийг тусгаарлан, ажиглалтад авч хүн тус бүрээс сорьц аван шинжилгээнд хамруулсан юм.

Эдгээр иргэдийн шинжилгээний хариу гуравдугаар сарын 10-ны оройн 23.45 цагийн орчимд гарч Монгол Улсын иргэд халдвар аваагүй, шинжилгээний хариу сөрөг гарсан гэх мэдээлэл ирлээ.

Гэвч эдгээр иргэдийг үргэлжлүүлэн тусгаарлаж, журмын дагуу 14 хоног ажиглалтад байлгахаар болсон байна.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.